ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
  • Дотоод мэдээ
  • Д.Сумъяабазар: УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороог анх удаа байгуулсан

Д.Сумъяабазар: УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороог анх удаа байгуулсан

2021/10/28

Д.Сумъяабазар: УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороог анх удаа байгуулсан

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар барилгын салбарын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар хот байгуулалтын салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжиж буй төслүүд, тэдгээрийн явц, тулгамдаж буй асуудал, бэрхшээл, гарц шийдлийг тодорхойлох, цаашид ажлын явцыг эрчимжүүлэх талаар санал солилцлоо. Тус уулзалтад “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ, “Монголын Ипотекийн корпорац” ХХК, “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн төсөл”, “Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган шинээр барих төслийн төсөл” хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газартай хамтран ажилладаг аж ахуйн нэгж, “Нийслэлийн Орон сууцны корпорац” ХК-ийн төсөл хэрэгжүүлэгчдийн төлөөллүүд оролцлоо.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар уулзалтыг нээж “Ковид-19” цар тахалд барилгын салбар хамгийн их өртсөн. Энэ цаг үед та бүхэнтэй ярилцаж, тулгарч буй асуудлыг сонсох нь нэн чухал. УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороог анх удаа байгуулсан. Хувийн хэвшлийн байгууллагууд хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд оролцох, өөрсдийн дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй асуудлыг шийдэх үүднээс цахим системд шилжих, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрийн хүнд суртлыг багасгах, авлига хээл хахуульгүй болгох механизмтай болохоор ажиллаж байна” гэв.

Түүнчлэн нэг жилийн хугацаанд эрх зүйн реформ хийж чадсан. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн тухай хууль болон бусад хуульд шаардлагатай гэсэн зүйл, заалтуудыг тусгаж чадлаа. Цаашид хөгжлийн түр хороодоор дамжуулан бодлого боловсруулахад санаачилгатай ажиллана гэдгээ онцоллоо.

Уулзалтын үеэр аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл санал сэтгэгдлээ илэрхийлэв.

“Бат Хэрэйд” ХХК-ийн захирал Д.Байгалмаа:

-НИТХ-аар ирэх жилийн төсвийн төлөвлөгөө хэлэлцэж байгаа цаг үед бидэнтэй уулзаж, санал солилцсон нь сайшаалтай. Гэр хорооллын дахин төлөвлөлт бол барилгын салбар дотроо хамгийн хүнд нь. Тиймээс гэр хорооллын дахин төлөвлөлт, инженерийн дэд бүтцийн асуудлыг Нийслэлийн Засаг дарга  анхааралдаа авч явдаг нь сайн хэрэг. Цаашид энэ уулзалтыг жишиг болгон зохион байгуулж, бидний дуу хоолой нийслэлийн төр захиргааныханд, Засаг даргад хүрэх болсонд баяртай байна гэлээ.

"Баганат-Өргөө" ХХК-ийн Ерөнхий захирал О.Батсайхан:

-Бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэж байгаа компаниудад тулгамдсан асуудлууд маш олон байдаг. Үүний гарц, шийдлийг гаргахын тулд хэлэлцүүлэг хийлээ. Би Төлөөлөн удирдах хороо байгуулах тухай Хотын даргад санал орууллаа. Төлөөлөн удирдах хороо байгуулснаар компаниудын тулгамдаж буй асуудлыг шийдэх боломж, бололцоо бүрдэнэ гэв.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

Холбоотой мэдээлэл
ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/03
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2024/05/16
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
Үндсэн цэс