ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Инфляцын өсөлтийн ард юу байна вэ?

2021/10/28

Инфляц 2021 оны 9 дүгээр сард улсын хэмжээнд 9.6 хувь, Улаанбаатарын хэмжээнд 9.9 хувь хүрээд байгаа. Үүнд дараах өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт голлон нөлөөлжээ.

  • Шатахууны үнийн өсөлт 38.8%
  • Мах 17.8%
  • Сүү 11.5%
  • Жимс жимсгэнэ 23.3%
  • Тос 22.4%
  • Хүнсний ногоо 33.3% өсжээ.

Цар тахлын улмаас хил, гаальд тээвэрлэлтийн саатал үүсэж, олон улсад нийлүүлэлтийн сүлжээнд саад тотгор бий болоод буй нь дэлхийн дийлэнх улс орнуудад хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх гол шалтгаан болоод байгаа. Тухайлбал НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас сар тутам гаргадаг дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнийн индекс /FFPI/ 9-р сард 130 байсан нь жилийн дүнгээр 32.8 хувиар өссөн үзүүлэлт болоод байна. 9-р сард хүнсний бүтээгдэхүүний үнэ дэлхий даяар өсөхөд ургамлын тос, үр тариа, сүү сүүн бүтээгдэхүүн, элсэн чихэрийн үнэ өссөн нь голлох нөлөөг үзүүлжээ.

Мөн дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсөж байгаа бөгөөд тухайлбал, Брент төрлийн газрын тосны үнэ 9-р сарын төгсгөлд өмнөх оны мөн үеэс бараг хоёр дахин өсөж баррель нь $80 дөхжээ. Үүнтэй зэрэгцэн 2021 оны 9 дүгээр сард шатахууны хилийн үнэ  669-819 ам.доллар болж 37-50 хувь хүртэл өсөөд байгааг Ашигт малтмал, газрын тосны газар мэдээлсэн. Дотоодын зах зээлд шатахууны нийлүүлэлтийн хомсдол бий болж, жижиглэнгийн үнэ өссөн нь инфляцад нөлөөлснийг тоо баримт харуулж байна.

Үүнээс гадна Засгийн газраас цар тахлын хүндрэлээс үүдэж 2020 онд сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар хөнгөлсөн нь инфляцыг бууруулж байсан бол энэ нөлөө арилаад байна.

Олон улсад ч эдгээр шалтгаануудын улмаас өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн бөгөөд АНУ, ОХУ, Евро бүс, БНСУ-ын инфляц зорилтоосоо даваад буй юм.

Холбоотой мэдээлэл
ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/03
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2024/05/16
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
Үндсэн цэс