Монголбанк 2021 оны есдүгээр сард хоёр тонн үнэт металл худалдан авав
2021/10/11
Монголбанк 2021 оны 9 дүгээр сард 2.0 тонн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 15.0 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2.2 тонноор буурсан үзүүлэлт юм.
2021 оны есдүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 97.8 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 156.0 кг үнэт металл худалдан авсан.
Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны 9 дүгээр сард 162,906.07 төгрөг байв.
График 1. 2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)
График 2. 1990-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)
График 3. 2021 оны 9 дүгээр сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)
Холбоотой мэдээлэл