ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
  • Дотоод мэдээ
  • Эхний есөн сард гадаад худалдааны тэнцэл 1.3 тэрбум ам.долларын ашигтай гарчээ

Эхний есөн сард гадаад худалдааны тэнцэл 1.3 тэрбум ам.долларын ашигтай гарчээ

2021/10/06

Оны эхний есөн сард гадаад худалдааны тэнцэл 1.3 тэрбум ам.долларын ашигтай гарсныг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.

Тайлант хугацаанд экспорт 6.4 тэрбум ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 24.4 хувиар өссөн байна. Харин импорт 30.5 хувиар өсөж, 5.1 тэрбум ам.доллар болжээ. Нийт экспортын барааны 87.8 хувийг эрдэс бүтээгдэхүүний экспорт бүрдүүлсэн байна.

Экспортын биет хэмжээний хувьд чулуун нүүрс хамгийн их хэмжээгээр гаргажээ. Оны эхний есөн сард 12 сая тонн чулуун нүүрс экспортолсон байна. Хэдий тийм боловч энэ нь 2019 болон 2020 оны үзүүлэлтээс буурсан дүн болж байгаа юм. 2020 оны мөн үеэс чулуун нүүрсний экспорт 39.5 хувиар буурчээ.

Түүнчлэн зэсийн баяжмал болон төмрийн хүдрийн экспортын биет хэмжээ мөн өмнөх оноос өсөлтгүй гарсан байна. Харин боловсруулаагүй нефтийн хэмжээ жилийн дүнгээр 55.8 хувиар өсөж, 3.7 сая баррель болсон байна.

Экспортыг үнийн дүнгээр нь харвал зэсийн баяжмалын экспорт 2.3 тэрбум ам.доллар болж, нийт экспортын 36 хувийг бүрдүүлсэн байна. Оны эхний гурван улиралд эрдэс бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ буурсан ч олон улсын зах зээлд түүхий эдийн үнэ өндөр байгаатай холбоотойгоор экспорт өсөлттэй гарсныг тоон мэдээллээс харж болохоор байна.

Нүүрс тээврийн автомашины жолооч нараас “коронавирус”-ийн халдвар илэрсэн зэрэг цар тахлын нөхцөл байдлын улмаас нүүрсний тээвэр III улиралд их хэмжээгээр тасалдсан юм. Гэхдээ Гашуунсухайт боомт дахь чингэлэг тээврийн терминалыг ашиглалтад оруулсан, мөн нүүрсний үнэ тогтвортой байх үеийг ашиглан ирэх онд боломжит дээд хэмжээгээр буюу 36.7 сая тонн нүүрс экспортлохыг Засгийн газар зорьж байна.

Холбоотой мэдээлэл
ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/03
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2024/05/16
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
Үндсэн цэс