Харвардын профессор Майкл Э.Портерын кластерыг танилцуулж байна
Стокгольмын Эдийн засгийн сургуулийн “Стратеги ба Өрсөлдөх чадварын төв”-өөс орчуулан гаргасан Шведийн Кластер зураглалд, Шведийн бизнесийн орчин дахь кластерууд болон бүс нутгийн хөдөлмөрийн зах зээлийн статистик дүн шинжилгээг хийсэн байна. Ингэхдээ Харвардын их сургуулийн профессор Майкл Э.Портерын боловсруулсан загварыг нэлээдгүй ашиглажээ.
Уг тайланд Шведийн 1.4 сая орчим хүнийг ажлын байраар хангадаг, аж үйлдвэрийн кластеруудыг голчлон онцолжээ. Ажиллах хүчийг кластераар авч үзвэл үйлдвэрлэлийн салбарт эрэгтэйчүүд 68%, эмэгтэйчүүд 32% ажилладаг байна.
Кластер бол хоорондоо харилцан хамааралтай бизнесийн байгууллагууд болон тэдгээртэй тухайн нэг салбарт хамтран ажиллах институциудийн нийтлэг ба дам байдлаар, газарзүйн байршлаар холбогдон ойртсон бүлэглэл бөгөөд хувийн ба засгийн газрын хоорондох харилцааг холбож өгөх систем юм.
Жишээ нь: Дэлхий кино урлагийн салбарт Холливуд, мэдээллийн технологийн салбарт Цахиурын хөндий, автомашинд Детройт, санхүүгийн үйлчилгээнд Лондон хот гэх мэт орон нутгийн алдартай кластеруудаар дүүрэн байдаг.
Шведийн хамгийн том кластерууд болох (100’000 ажилтан ба түүнээс дээш), Үйлчилгээний бизнес, Тээвэр ложистик, Судалгааны институц, Барилга ба Металлын үйлдвэрлэл нь ерөнхийдөө орон даяар тархсан байдаг бол тамхи, гутал, арьсан эдлэл, үнэт эдлэл, үнэт металл гэх мэт жижиг кластерууд (1’000 -аас цөөн ажилчинтай) нэг буюу хэд хэдэн бүс нутагт ихээр төвлөрдөг. Жишээлбэл: МАЛАР, LINKOPING болон ГОТЕНБУРГ орчимд нисэх онгоцны үйлдвэрлэл төрөлжсөн байдаг бол жижиг кластеруудын нэг болох спорт болон хүүхдийн бараа үйлдвэрлэл SMALAND, MALUNG -д төвлөрдөг байна.
Кластерийн зорилго, загвар нь янз бүр байж болох ч аж үйлдвэрийн кластер нь мэдээллийн сүлжээ үүсгэх, үйлдвэрлэлийн бүтээмжийг өсгөх, нэмүү өртгийн сүлжээний эрчим бий болгох, өрсөлдөх чадварыг сайжруулах замаар эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэдэг.
Дэлхийн улс орнууд аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэхдээ эдийн засгийн харилцаанд оролцогч талуудыг газарзүйн байршлаар нягт уялдуулж, улмаар хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд зориулсан үнэ цэнэ бүхий бараа үйлчилгээг үйлдвэрлэхдээ эдийн засгийн үр ашиг юм уу инновацид түшиглэх гэсэн хоёр хандлагаар кластерийг хөгжүүлж байна..
Кластерт төрийн оролцоо их байдаг бөгөөд кластерын гол зорилго нь төрөөс баримтлах бодлоготой уялдаж байж төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд дөхөм болдог.
Кластеруудын чухал үүрэг бол хэд хэдэн үйл ажиллагааг нэг дор байрлуулах замаар олж авсан мэдлэгээ солилцох явдал юм. Богино зайтай байх тусам энэ солилцоо явагдахад хялбар бөгөөд кластер нь илүү нягт болно.
Хөдөлмөр эрхлэлтийн үүднээс авч үзвэл хамгийн том аж үйлдвэрийн нэгжүүд бүгд "дэмжих шинж чанартай" байдаг. Шведийн хувьд хамгийн том кластер бол үйлчилгээний бизнес бөгөөд ойролцоогоор 200’000 хүн ажилладаг. Энэхүү кластерт мэдээллийн технологийн болон менежментийн зөвлөгөө өгөх гэх мэт зөвлөх үйл ажиллагаа давамгайлдаг. Тээвэр, ложистикийн кластер хоёрдугаарт ордог бөгөөд 150,000 орчим ажилтантай. Аж үйлдвэрийн агрегатууд нь тэдгээрийн доор байрладаг бөгөөд тэдгээрийг дэмжих функц гэж тодорхойлж болно. Дэлхий даяар үйлдвэрлэлийн кластерууд 1997-2003 онд ойролцоогоор 146 000 ажилтантай болж өссөн байна.
Шведийн үйлдвэрлэлийн кластерууд нь газарзүйн нутагшилын янз бүрийн хэв маягийг харуулдаг. Зарим салбарын кластерууд улс даяар жигд тархсан байдаг бол жижиг үйлдвэрлэлийн кластерууд, цөөн тооны ажилчид, цөөн ажлын талбайтай байдаг.
Олон салбарын кластерууд нэг бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг тул үүнийг орон нутгийн кластер гэж үзэж болно.
Энэхүү тайланд Швед дэх бизнесийн статистик мэдээллийг ашиглан бүс нутгийн болон орон нутгийн кластерын бүтэц, түүний ерөнхий байдлыг бий болгох боломжтой бөгөөд ашигтай байгаа нь харагдаж байна. Кластерт суурилсан бүс нутгийн бизнес, хөгжлийн бодлого нь амжилтанд хүрэх магадлал өндөр байдгийг энд тодорхой харуулж байна.