ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
  • Дотоод мэдээ
  • Үнэт цаас гаргагчид богино хугацаанд хямд зардлаар санхүүжилт татах боломж бүрдэв

Үнэт цаас гаргагчид богино хугацаанд хямд зардлаар санхүүжилт татах боломж бүрдэв

2021/09/07

Үнэт цаас гаргагчид богино хугацаанд хямд зардлаар санхүүжилт татах боломж бүрдэв

Биржийн бус зах зээлийг манай улсад өнөөдөр албан ёсоор нээв. Цан цохиж, хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлснээр шинэ зах зээлийн хөгжил гараанаас гарлаа.

Энэ зах зээл үнэт цаас гаргагчдын цаг, зардлыг хэмнэж, богино хугацаанд санхүүжилт татах, хаалттай хүрээнд гаргасан үнэт цаасны хоёрдогч зах зээл бий болгох, үнэт цаасны хөрвөх чадварыг сайжруулах, мэдээллийн ил тод байдлыг хангах давуу талтай.     

Биржийн бус зах зээлийг хөгжүүлэх санаачилгыг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос гаргасан байна. Энэ холбоо Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ажиллаж, төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэдэг юм.

Талууд 2018 онд “Хөрөнгийн зах зээл дэх биржийн бус зах зээлийг хөгжүүлэх гэрээ”- байгуулжээ. Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо Япон, Өмнөд Солонгос, Тайвань, АНУ-ын жил төрлийн үйл ажиллагаа явуулдаг холбоодтой хамтран ажиллаж, эдгээр улсын биржийн бус зах зээлийн судалгааг хийсэн байна.

2021.07.30 Биржийн бус зах зээлийн цахим платформыг үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийн системд холбов. 2021.07.30 Биржийн бус зах зээлийн цахим платформыг үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийн системд холбов.

Өнгөрсөн онд Санхүүгийн зохицуулах хорооноос Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журмыг баталснаар энэ зах зээлийн эрх зүйн орчин бүрдсэн. Журамд зааснаар Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо биржийн бус зах зээлийг удирдах, зохион байгуулах үүрэгтэй.                     

Өнөөдөр болсон цан цохих ёслолд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан оролцож үг хэлэв. Тэрээр”Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааг эхлүүлснээр санхүүжилт татах шинэ боломжууд бий болж байна. Өрийн хэрэгслийн бүртгэлийг маш энгийнээр, андеррайтер төвтэй хийнэ. Старт апуудын бүртгэлийн журамд та бүхэн саналаа өгөөрэй.  Энэ төсөлд ЖАЙКА-ийн хамт олон үнэтэй хувь нэмэр орууллаа” гэсэн юм.

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Ц.Өлзийбаяр “Бидэнд итгэж, хувийн хэвшилтэй хамтран ажиллаж буй Санхүүгийн зохицуулах хороо, ажлын албанд гүн талархал илэрхийлье. Биржийн бус зах зээл бий болсноор хямд өртөгтэй санхүүжилт татах таатай боломжийг ААН-үүдэд олгож байна. Энэ зах зээлийг хөгжүүлэхэд биднээс мэргэжлийн ур чадвар шаардана. Хамтран ажиллах нь юунаас ч илүү чухал тул шударга, зарчимч, ёс зүйтэй ажиллаж, өөрийгөө зохицуулах байгууллагын нэр төрийг өндөрт өргөхийг холбооны гишүүдээсээ хүсэж байна. Манай салбарын ахмадууд энэ өдрийг удаан хүлээсэн. ЖАЙКА-гаас Азийн бондын зах зээлийн загалмайлсан эцэг хэмээн хүндлэгдсэн хүнийг бидэнд зөвлөхөөр илгээн, маш их туслалцаа дэмжлэг үзүүлсэнд баярлалаа. Хөрөнгийн ах зээлийн хөгжилд хамтдаа хувь нэмэр оруулцгаая” гэсэн юм.

Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хуралдаж, Биржийн бус зах зээлийн бүртгэлийн хороо байгуулжээ. Тус хороо одоогоор дараах гурван бондыг бүртгэн, амжилттай санхүүжилт татжээ.    

  • “Монкон констракшн” компани  15 тэрбум төгрөгийн бонд гаргахдаа “Голомт капитал”  үнэт цаасны компанитай хамтран ажиллажээ.
  • “Гэрэл файнанс” ББСБ “Апекс капитал”-тай хамтран биржийн бус зах зээлээс 500 сая төгрөгийн санхүүжилт татсан байна.
  • “Ulzii&Co” үнэт цаасны компани “Бид” санхүүгийн нэгдэлтэй хамтран нэг тэрбум төгрөгийн санхүүжилт татжээ.

Эдээр бондын эхний захиалгыг өнгөрсөн долоо хоногт авч эхэлсэн байна. Одоогоор дээрх гурван арилжаагаар нийт 16.5 тэрбум төгрөгийн  захиалга авсан нь биржийн бус зах зээлийн эрэлт их байгааг харуулна. Энэ зэх зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагчид л оролцдог онцлогтой аж. Биржийн бус зах зээлийн арилжаа 100 хувь цахимаар явагдана. Ингэснээр хөрөнгө оруулагчдын цаг, зардлыг хэмнэж, хөрөнгө оруулахад таатай, хялбар байх болно. Хэрэглэгчдэд санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй байдлаар хүргэх зорилгоор хөгжүүлсэн биржийн бус зах зээлийн цахим платформ OTC.MN цахим хуудсыг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн системтэй холбосон байна.

Манай улсын хөрөнгийн зах зээл өнгөрсөн 30 жилийн турш хувьцааны арилжаанд төвлөрсөөр өнөөг хүрсэн. Бондын зах зээлийг хөгжүүлэх шаардлагатайг энэ салбарын мэргэжилтнүүд онцолдог байсан нь ийнхүү биеллээ оллоо.

Холбоотой мэдээлэл
ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/03
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2024/05/16
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
Үндсэн цэс