“Exclusive Networks” компани “Euronext” Хөрөнгийн биржид IPO гаргахаар төлөвлжээ
2021/09/06
Цахим аюулгүй байдлын технологи хөгжүүлэгч “Exclusive Networks” компани Парисын “Euronext” Хөрөнгийн биржид IPO гаргахаар төлөвлөөд байна.
Тус компани үйл ажиллагаагаа өргөтгөх зорилгоор 309 сая ам.долларын хөрөнгө оруулалт татах зорилготой байгаа ажээ. Цахим халдлага ихсэж байгаа, ажилчид зайнаас ажиллах болсон зэрэг нь цахим аюулгүй байдлын үйлчилгээний эрэлтэд эергээр нөлөөлж байгаа юм. “Exclusive Networks” 2020 онд 2.9 тэрбум еврогийн борлуулалт хийж, 108 сая еврогийн орлоготой ажилласнаа тайлагнажээ.
Дөрөвдүгээр сард энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг “Darktrace” компани IPO гаргаж байсан юм.
Нээлттэй арилжаа эхэлснээс хойш тус компанийн хувьцааны ханш 173 хувиар өсжээ.
Холбоотой мэдээлэл