ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
  • Дотоод мэдээ
  • Дорнын эдийн засгийн чуулганы нэгдсэн хуралдаан боллоо

Дорнын эдийн засгийн чуулганы нэгдсэн хуралдаан боллоо

2021/09/06

Дорнын эдийн засгийн чуулганд цахимаар оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол Улс-ОХУ-БНХАУ-ын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгасан төмөр замын төв коридорыг шинэчлэх асуудлыг яаравчлах хэрэгтэй" гэж онцоллоо.

Мөн "Гурван улсыг холбосон хурдны автозам барих зэрэг эдийн засгийн үр ашигтай, стратегийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй" гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх
“Монгол Улсын худалдаа, эдийн засгийн салбар нь манай хоёр хөршөөс ихээхэн хамааралтай бөгөөд бидний хувьд дээрх хоёр улстай явуулж буй эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгдөг билээ. Монгол Улс бол далайд гарцгүй хөгжиж буй дэлхийн 32 орны нэг юм. Иймд Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан тээвэр, худалдаа, үйлчилгээний зангилаа “Транзит Монгол Улс” болох зорилтыг тавьж байна.
Монгол Улс-ОХУ-БНХАУ-ын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгасан төмөр замын төв коридорыг шинэчлэх, Өвөрбайгалын хязгаараас Монгол Улсын дорнод хэсгээр дайруулан БНХАУ-тай холбогдох төмөр замын зүүн коридор барих, Тува улсаас Монгол Улсын баруун хэсгээр дайруулан БНХАУ-тай холбогдох төмөр замын баруун коридор барих, мөн гурван улсыг холбосон хурдны автозам барих зэрэг эдийн засгийн үр ашигтай, стратегийн бүтээн байгуулалтын ажлыг яаравчлах хэрэгтэй байна” гэсэн юм.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд хэлсэн үгэндээ "Алс Дорнодын бүс нутгийн хэмжээнд боомтуудын үйл ажиллагааг сайжруулж, төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэхэд анхаарна" гэдгээ онцолсон юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин
“ОХУ-ын хувьд болон Алс Дорнодод амьдарч буй иргэдийн хувьд энэ бүс нутгийг экспортын өндөр хүчин чадалтай эдийн засгийн төв болгох нь чухал. Ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн орлогыг өсгөх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих замаар бүс нутгийг хөгжүүлнэ. ОХУ-ын гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хэсэг нь Алс Дорнодын бүс нутаг дахь төмөр болон автозам, далайн боомтуудаар дамжиж байна. Эдгээр боомтуудын үйл ажиллагааг сайжруулж, төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэхэд анхааран ажиллаж байгаа. Хамгийн түрүүнд Байгаль-Амур болон Транссибирийн төмөр замын нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Энэ талаар сүүлийн үед бид нэлээд их ярьж байгаа, ихийг ч хийгээд байна. Гэвч илүү ихийг хийх шаардлагатай.
Байгаль-Амур төмөр замын тухай яръя. Манай улс энэ төслийг олон удаа эхлүүлсэн. XX зууны эхний хагаст төлөвлөгөөг гаргаж, дэд бүтцийн төслүүдийг эхлүүлж байсан. Хэдий тийм боловч 1974 онд буюу 50 гаруй жилийн өмнө бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн юм. Харин одоо Байгаль-Амур төмөр замыг шинэчлэх төлөвлөгөөг хэрэгжүүлж, хөгжүүлэлтийг товлосон хугацаанд, төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж дуусгах хэрэгтэй байна. Энэ бүх ажлыг хийж дуусгана гэдэгт итгэлтэй байна. Төмөр замаар экспортолж буй бүтээгдэхүүний хэмжээ, боомтууд дахь нөөц өсөж байна. Ингэснээр манай төсвийн орлого нэмэгдэнэ гэсэн үг. Энэ хөрөнгийг нийгмийн асуудлуудыг шийдэхэд зарцуулах болно” гэж мэдэгдэв.
Эх сурвалж:president.mn
Холбоотой мэдээлэл
ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/03
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2024/05/16
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
Үндсэн цэс