МОНГОЛ УЛСЫН ХУДАЛДААНЫ БОДЛОГЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ) 2021 оны 3 дугаар сарын 17-19-ний өдөр Монгол Улсын худалдааны бодлогыг хянан хэлэлцэж байна.
Хуралдаанд оролцож байгаа монголын талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүлж, хуралдааны даргаар Исланд Улсын Элчин сайд Хералд Аспелүнд, хэлэлцүүлэгчээр Малайз Улсын Элчин сайд Рашиди Саид нар ажиллаж байна.
Хуралдааны эхний өдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг худалдаа, макро эдийн засгийн чиглэлээр Засгийн газраас сүүлийн долоон жилд авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ, цаашдын зорилтын талаар үг хэлэв. Монгол Улсын худалдааны бодлогын талаарх тайлантай холбогдуулан ДХБ-ын гишүүн 16 улсаас 300 гаруй асуулт урьдчилан ирүүлснээс гадна хуралдааны үеэр 21 улсын төлөөлөл үг хэлэв.