"Хотын хөгжлийн төлөө клуб"-ын ээлжит уулзалтаар барилгын салбарын асуудлыг хэлэлцлээ
Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа болон УБХТ хамтран эрдэмтэн судлаачид, хувийн хэвшил, төрийн байгууллагын гурвалсан бүрэлдэхүүнтэй "Хотын хөгжлийн төлөө клуб"-ыг байгуулан Улаанбаатар хотын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг тухай бүр ярилцан шийдвэрлэж байхаар болсон билээ.
1-р сарын 28-нд тус клубын 2 дахь удаагийн "Ажил хэрэгч өглөөний цай" уулзалад хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийтийн тээврийн газар, Тээврийн цагдаагийн албаны төлөөлөл оролцож "Барилгын салбарын тээвэрлэлт, төрийн зохицуулалт, дэмжлэг" сэдвээр ярилцан, нийслэл хотод том оврын ачаа тээврийн үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлууд, тэдгээрийн шийдлийн талаар санал солилцов.
Уулзалтын төгсгөлд ойрын хугацаанд шийдвэрлэж болох асуудлууд болох цагийн хуваарь, маршрут, стандартын хэрэгжилтийг сайжруулах чиглэлүүдээр тодорхой шийдвэр гарган эргэж мэдэгдэхээр боллоо.