ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ISO 9001:2015 стандартын сургалт боллоо

2022/11/25

Улаанбаатар хотын худалдааны танхимаас гишүүн байгууллагууддаа зориулан "ISO 9001:2015 стандартыг байгууллагад нэвтрүүлэхэд анхаарах асуудлууд" сэдвээр сургалт зохион байгуулав. Тус сургалтын үеэр ISO 9001:2015 чанарын удирдлагын стандартыг байгууллагадаа нэвтрүүлэхдээ гаргадаг нийтлэг алдаа, дутагдал, үүсч болох эрсдэл, эдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар практик туршлага, жишээтэйгээр танилцуулан, зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Тус стандартыг байгууллагад нэвтрүүлэхдээ юуны түрүүнд компаний бүх түвшний ажилтан, менежер, удирдлагуудын оролцоог хангах, өөрчлөлтийн менежментийн хүрээнд тулгардаг нийтлэг бэрхшээлүүд, тэр дундаа удирдлага, ажилтнуудын харах өнцөг, хандах хандлагыг өөрчлөхдөө ашигладаг аргуудын талаар ярилцсанаас гадна стандартыг нэвтрүүлэх зөвлөгөө өгөх байгууллага, баталгаажуулалтын байгууллагуудыг сонгохдоо анхаарах асуудлууд, итгэмжлэл, баталгаажуулалтын талаар аж ахуйн нэгжүүдийн дунд байдаг буруу ойлголтууд, аудиторуудад тавигдах шаардлага, шаардлагатай ур чадварын асуудлуудыг ч мөн хөндөж ярилцав.

Гишүүд та бүхэн өөрийн байгууллага дээрээ ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэх гэж байгаа, хэрэгжүүлэлтийн явцад тодорхой хүндрэл, бэрхшээлтэй тулгарч байгаа бол УБХТ-д хандан зөвлөгөө, дэмжлэг авах бүрэн боломжтой. 

Холбоотой мэдээлэл
ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024/11/22
УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО
2024/11/21
“СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2024/11/01
“СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА
2024/10/18
УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА
2024/10/18
"УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2024/10/17
"ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА
2024/09/23
"УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2024/09/05
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна
2024/06/17
Үндсэн цэс