УБХТ Арбитрчдынхаа сургалтыг амжилттай зохион байгуулав
2022/11/21
Улаанбаатар хотын худалдааны танхимын дэргэд "Үндэсний ба Олон улсын Арилжааны Арбитр" 2015 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд тус арбитрт өнөөдрийн байдлаар дотоодын 24, гадаадын 4 арбитрч ажиллаж байна.
Арбитрын үйл ажиллагааг идэвхжүүлэх, өргөжүүлэх зорилгоор дотоодын арбитрын бүрэлдэхүүнээ шинэчилж, хөндлөнгийн, хараат бус шийдвэр гаргах чадамжтай шинэ арбитрч нараар арбитрын бүрэлдэхүүнээ өргөжүүлэх зорилгоор УБХТ 2022 оны 11-р сарын 17-ны өдөр "Арбитрын сургалт"-ыг зохион байгуулав.
Тус сургалтад нийт 15 арбитрч оролцож MDS KhanLex хуулийн фирмийн партнер Д.Дүгэржав, арбитрын туршлагатай хуульч О.Баасансүрэн нар "Арбитрын тухай хууль", Арбитрын процесс ажиллагааны талаар сургалт зааж харилцан туршлага солилцлоо.
Холбоотой мэдээлэл