Голомт банкны IPO-ны захиалга эхлэхэд 5 хоног үлдлээ
УБХТ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Голомт банкыг нээлттэй хувьцаат компани болгох асуудлыг Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 11-р сарын 9-ний өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж, хувьцаагаа олон нийтэд санал болгохыг зөвшөөрөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэсэн.
Үүний дагуу Голомт банк олон нийтэд санал болгох хувьцааныхаа танилцуулгыг албан ёсоор эхлүүллээ. Монгол Улсын банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч, Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк нийт хувьцааныхаа 10.09% буюу 80.4 сая ширхэг хувьцааг нэг бүрийг 1,285 төгрөгөөр санал болгож, 103.3 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна.
Олон нийтээс татан төвлөрүүлэх энэхүү хөрөнгөөр тус банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна.
Анхдагч зах зээлийн арилжаа 2022 оны 11-р сарын 23-ны өдөр Монголын Хөрөнгийн Бирж дээр эхэлж хувьцааны захиалга 11-р сарын 30-ны өдрийн 17 цаг хүртэл үргэлжилнэ.
Хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж танилцана уу.