БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч: Хоёр орны боомтын нэвтрүүлэлтийг хязгаарлаж байгаа ганц зүйл нь цар тахал
БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгчтэй ярилцлаа.
- Цар тахлын үед Хятад, Монгол улсын харилцааны хөгжилд гарсан ахиц хийгээд хоёр улсын харилцааны хэтийн төлөвийн талаар ярилцлагаа эхэлье.
- Хятад, Монгол хоёр бол "Алтаар сольшгүй" найрсаг хөрш орнууд. Өдгөө, хоёр улсын харилцааны хөгжил сайн, улс төрийн харилцан итгэлцэл нэмэгдэж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа тасралтгүй өргөжиж хүмүүнлэгийн солилцоо, ард иргэдийн найрамдал тасралтгүй гүнзгийрч байна. Цар тахлын үед ч мөн хоёр улс өндөр дээд түвшний харилцааны давтамжаа хадгалж, Си Жиньпин дарга Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй утсаар ярих, баярын цахилгаан илгээх зэргээр сайн харилцаагаа хадгалж ирлээ.
Энэ оны хоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун- Эрдэнэ Бээжингийн өвлийн олимпын нээлтэд оролцох үеэрээ Хятад улсад айлчилж, Си Жиньпин дарга, Ерөнхий сайд Ли Көчянтай уулзаж, хоёр улсын харилцаа болон бүхий л салбарын хамтын ажиллагааны талаар өргөн хүрээний тохиролцоонд хүрсэн. Мөн Засгийн газар хоорондын хамтарсан мэдэгдэл гаргасан. Хоёр улсын харилцаа түүхийн хамгийн таатай үе дээр байна.
Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа цар тахлын хүнд хэцүүг давж эерэг үр дүнд хүрлээ. 2021 онд, Хятад, Монголын худалдааны эргэлт цар тахлын хүнд хэцүүг давж, Монголын талын статистикаар 10 тэрбум ам.долларыг давлаа. Өдгөө ‘Нэг бүс, нэг зам" санаачилга болон Монголын талын зам хөгжлийн бодлогын уядлаа амжилттай нэмэгдэж байна.
Хятадын тал элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй зарчмыг баримталж, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж барих төсөл, 1,008 айлын орон сууц төсөл, Дарханы зам, Налайхын зам, Шинэ нисэх онгоцны буудлын хурдны зам, Яармагийн гүүр зэрэг Хятадын хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжийн олон төслүүд амжилттай хэрэгжиж, Монголын ард түмэнд бодит үр ашгаа хүртээж байна.
Хятадын тал Монголын талын чухал асуудлуудад өндөр ач холбогдол өгч Монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг Хятад руу гаргах, Тяньжин боомт дээр гацсан Монголын мингэлэг тээвэр, Монголд яаралтай шатахуун нийлүүлэх зэрэг Монгол Улсын үндэсний эдийн засаг, ард иргэдийн амьжиргаатай холбоотой асуудлуудыг зохицуулан шийдвэрлэж, Монголын нийгэм. эдийн засгийн хөгжилд туслалцаа үзүүллээ. Хятадын тал цаашид ч мөн элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй зарчмыг баримталж, Монголын талтай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж. томоохон төсөл хөтөлбөрүүдийг сэргээж. хамтын ажиллагааны нөөц бололцоог гаргаж, Эрээн хот-Замын-Үүд боомтын үйл ажиллагааг эрт эхлүүлж. талуудын худалдаа. эдийн засгийн хамтын ажиллагааг илүү их хөгжилд хүргэхэд бэлэн байна.
Хятад, Монгол хоёр улс газар зүйн байршлын хувьд ойр, хүмүүнлэгийн байдал ойролцоо. Цар тахлын үед хоёр улсын харилцаа болон ард иргэдийн харилцаа улам бүр сайжирч, хөрш орнуудын цар тахлын хамтын ажиллагааны үлгэр жишээг харуулсан.
Ялангуяа, 30 мянган толгой хонь хоёр улсын найрсаг харилцааны түүхийн сайхан мөч болон үлдлээ.
Хятадын тал цар тахалтай тэмцэж байсан чухал үед Монголын Засгийн газар болон бүхий л салбарынхан "Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” нэртэй Хятадад цар тахалтай тэмцэхэд туслах аяныг өрнүүлсэн.
Монгол Улсад цар тахал дэгдсэний дараа Хятадын тал Монголд олон удаагийн вакцин, цар тахалтай тэмцэх эд материалын тусламж үзүүлсэн. Хөрш орнууд сайн харилцааны давтамжаа хадгалах хэрэгтэй. Цар тахал талуудын иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнд тодорхой хэмжээний нөлөө үзүүлж байна.
Хэд хоногийн дараа бид шууд нислэгээ эхлүүлж, хоёр улсын иргэдийн харилцан зорчих шаардлагыг эхний ээлжид шийдэж байна. Цаашдаа цар тахал намдахтай зэрэгцэн хоёр улсын иргэдийн харилцаа улам нэмэгдэх үед монгол нөхдөө Хятад улсад очиж, сурч, аялахыг урьж байна.
Талууд гар, гараасаа барилцан энэ хүнд үеийн хамтдаа даван туулсны дараа хоёр улсын өндөр түвшний харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоо улам бүр гүнзгийрч, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа шинэ тавцанд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.
- Цар тахлын амаргүй жилүүдэд Хятад, Монголын хилийн боомтын нэвтрүүлэлтэд гарсан амжилт, сорилт бэрхшээлийн талаар хэрхэн дүгнэж байна?
- Боомтын нэвтрүүлэлт бол хоёр улсын нийгэм, иргэдийн анхаарал хандуулж байгаа чухал сэдэв юм.
Хятад улс элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй зарчмыг баримталж, Монгол Улстай харилцаагаа хөгжүүлж, Монголын талын боомтын нэвтрүүлэлт зэрэг тал дээрх чухал асуудлыг чухалчлан үзэж, боомтын тал дээр аль болохуйц нээлттэй байлгах, төмөр замын тээвэрлэлтийг аль болохуйц хэвийн явуулах, яаралтай чухал ажлыг аль болохуйц саадгүй явуулах зарчмыг баримталж, хоёр улсын боомтын нэвтрүүлэлт, ложистик, тээвэрлэлтийг саадгүй явуулж, Монголын эд материалын нийлүүлэлтийг хангаж, талуудын худалдааны харилцааг ахиулахын төлөө ажиллаж байна.
Талуудын боомтын нэвтрүүлэлтийг хязгаарлаж байгаа ганц зүйл нь цар тахал.
Цар тахлаас сэргийлэх нь боомтын нэвтрүүлэлтийг хангаж буй явдал юм. Энэ бол Хятад улс хуурай газрын бүх боомтуудад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ юм. Монголын тал мөн хилийн боомт дээр цар тахлын эсрэг олон арга хэмжээ авсан.
Цар тахлын нөлөөг даван туулахын тулд талууд нягт харилцаж, хамтран ажиллаж, шинэ арга боловсруулан Эрээн хот - Замын-Үүд боомтод чингэлэг тээвэр болон “0” цэгийн чингэлэг солилцох талбайг үйл ажиллагаанд оруулж, Ганцмод-Гашуунсухайт, Сэхээ-Шивээхүрэн боомтуудад AGV буюу жолоочгүй машин ашиглалтад оруулахаар бэлтгэл хийж, боомтын бараа нэвтрүүлэлт болон үр бүтээлийг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүллээ.
Энэ оны эхний хагаст Хятадын тал цар тахлын хүнд хэцүүг давж, Монголын талд хамгийн түрүүнд эм, өргөн хэрэглээний бараа зэрэг ард иргэдийн амьдралд хэрэгтэй эд материалыг илгээсэн. Энэ оны дөрөвдүгээр сарын сүүлчээс эхлэн Хятад, Монголын Лаоемяо-Бургастай, Сэхээ-Шивээхүрэн, Өвдөг- Баянхошуу зэрэг хоёр талын чухал боомтууд дараалан нэвтрүүлэлтээ эхлүүлээд байна.
Одоогийн байдлаар Хятад, Монголын есөн боомт хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Бусад боомтуудыг цар тахал намдахтай зэрэгцэн түргэн хугацаанд нэвтрүүлэлтээ эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Тяньжин боомт дээр гацсан Монголын чингэлгүүдийн тухайд: Цар тахлын дараа бүх улсууд үйлдвэрлэлээ сэргээхтэй уялдан Монгол Улс зэрэг олон газар барааны худалдан авалтаа нэмсэн. Тяньжин боомт дээр гацсан Монголын чингэлэг улам нэмэгдэж байна. Хятадын тал боломжоороо зохицуулалт хийж Тяньжин-Эрээн хот хооронд өдөрт явах галт тэргийг гурван цуваа болгон нэмж, Монголын эд материалын импортыг бүх чадлаараа хангахыг хичээж байна.
- Танай улсаас баримталж байгаа “zero covid” халдвар хамгааллын бодлогын талаар та юу хэлэх вэ. Манай улсын зарим иргэд танай улсаас авч хэрэгжүүлж байгаа бодлогыг геополитикийн асуудлаас харж, хардаж сэрдэх тохиолдол байна л даа?
- Цар тахал дэгдсэн энэ хоёр жилийн хугацаанд Хятад, Монгол хоёр улсын ард түмэн харилцан туслалцаж, хөрш орнуудын цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааны үлгэр жишээг үзүүллээ.
Бид өөр өөрсдийн улсын нөхцөл байдалд үндэслэн өөрийн улсын бодит нөхцөл байдалд тохирсон халдвар хамгааллын бодлогыг боловсруулж, мэдэгдэхүйц үр дүнд хүрээд байна.
Хятадын Засгийн газар ямагт ард түмнийхээ амь насыг нэгдүгээрт тавьж, цар тахал гаднаас зөөвөрлөгдөн орж ирэх. дотоодын халдвар дахин дэгдэхээс тууштай сэргийлж, “zero covid' ерөнхий төлөвлөгөөг баримталж, халдвар хамгааллын арга хэмжээг цаг хугацаа, нөхцөл байдалд тохируулан авснаар халдвар хамгаалал стратегийн том амжилтад хүрсэн.
Сүүлийн үед, монгол нөхөд маань Хятадын "zero covid" бодлогын талаар асууж байна. Энэ завшааныг ашиглаад та бүхэнд тайлбар хиймээр байна.
Юун түрүүнд, “zero covid" гэж юу вэ? “zero covid" гэдэг нь ковидын тохиолдлыг илрүүлэхийн зэрэгцээ цааш тархахыг зогсоож, ковидын тохиолдол батлагдсан тухайн газар халдвар тархаахгүй байхаас гадна бусад газарт халдвар тархахаас сэргийлдэг.
Хоёрдугаарт, "zero covid’ өвчлөлийг 0 болгохыг зорьдоггүй, харин ард түмний амь насыг нэгдүгээрт тавьж, шинжлэх ухаанчаар цар тахлаас сэргийлж, нийгмийн хамгийн бага зардлаар хамгийн богино хугацаанд халдварыг тогтоон барьж, ард түмний амь нас, эрүүл мэнд, үйлдвэрлэлийн хэвийн дэг журмыг дээд хэмжээнд хамгаалж, олон улсын цар тахлын эсрэг тэмцэлд идэвхтэй хувь нэмэр оруулж байгаа явдал юм.
Хятадын хамгийн том хот болох Шанхай хотоор жишээ авахад, 25 сая оршин суугчтай олон улсын хот болохын хувьд “zero covid" ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлснээр Шанхай хотын хүн ам хамгийн богино хугацаанд халдварын тархалтыг хязгаарлаж чадсан.
Одоогийн байдлаар.Шанхай хот цар тахлыг үр дүнтэй хяналтдаа авч, үйлдвэрлэлийн сэргэлт өдрөөс өдөрт сайжирч, 9,000 гаруй томоохон хэмжээний аж үйлдвэрүүдээс 4,400 нь үйл ажиллагаагаа сэргээснээс эхний 666 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны сэргэлт 95 хувийг даваад байна.
Хятад улс яагаад “zero covid” ерөнхий төлөвлөгөөг баримталж байна вэ? “Zero covid” бодлогыг Хятад улс өөрийн улсын нөхцөл байдалдаа тохируулан гаргасан бөгөөд ХКН-ын нэгэн сэтгэлээр ард түмэндээ үйлчилдэг үндсэн зорилгын хүрээнд шийдвэрлэсэн.
Хятад улс хүн ам ихтэй, ахмад настан олонтой улс. 60-аас дээш насны хүн ам 18.7% -аас илүү хувийг эзэлдэг. Мөн газар нутгийн хөгжил, хот хөдөөгийн хөгжил тэгш биш, эмнэлгийн нөөцийн нийт хэмжээ харьцангуй хангалтгүй. Хэрэв халдвар хамгааллын дэглэмийг сулруулж, халдварыг сул тавивал богино хугацаанд их цар хүрээг хамарсан халдвар тархаж болзошгүй.
Цаашлаад дахин халдвар авах, нас баралт нэмэгдэж, эмнэлгийн ачаалал ноцтой эрсдэлтэй тулгарч, суурь өвчтэй халдвар авсан хүмүүс, өндөр настан, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд зэрэг эмзэг бүлгийнхний эрүүл мэнд хамгийн түрүүнд ноцтой эрсдэлд орж, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд ноцтой нөлөө учирч болзошгүй.
Английн “Байгалийн анагаах ухаан" сэтгүүлд нийтэлсэн судалгаанаас үзэхэд, хэрэв Хятад улс “zero covid" бодлогыг орхивол энэ оны 5-7 сард 112 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, 1.5 сая хүн амь үрэгдэж магадгүй гэсэн байна.
- Тэгвэл “zero covid" бодлогыг хэрэгжүүлснээр халдвар хамгааллын үр дүн ямар байна вэ?
- Энэ онд халдварлах чадвар болон нуугдмал байдал нь улам илүү омикрон вирусийн халдвар тархаж, Хятадын цар тахал олон байрлал, хэсэгчилсэн хэлбэрээр тархах байдал нэмэгдэж, Шанхай, Тяньжин, Гуанжоу, Бээжин зэрэг хотуудын халдвар хамгааллын нөхцөл байдал хүнд байсан.
Хятадын Засгийн газар "zero covid" бодлогыг хэрэгжүүлж, хамгийн түрүүнд оношилгоо, халдвар тархалтын тандалт, шилжүүлэг, тусгаарлалт, эмчилгээний хүчийг нэгтгэн хамгийн дээд хэмжээнд цар тахлын тархалтыг хязгаарлаж, Ухань хотын цар тахлын тэмцлээс хойших хамгийн хүнд шалгуурыг туулж үе шаттай амжилт гаргасан.
Одоогийн байдлаар, Хятадын ихэнх газар нутаг, ихэнх ард түмний амьдрал хэвийн явж байна. Үүнээс гадна Хятадын халдвар болон нас баралт дэлхийн хамгийн бага түвшинд хэвээр байна.
Хятадын Засгийн газар "zero covid” бодлогыг хэрэгжүүлж байгаа нь Хятадын ард түмний өмнө хүлээсэн хариуцлагаас гадна дэлхийн өмнө хариуцлагатай байгаа явдал юм. Ард түмний амь нас, эрүүл мэндийг хамгийн дээд хэмжээгээр хамгаалаад зогсохгүй дэлхийн үйлдвэрлэлийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлыг хангаж, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд илүү тодорхой байдлыг авчирч байна.
2021 онд Хятадын эдийн засгийн нийт хэмжээ 110 их наяд юанийг давж, гадаадын хөрөнгө оруулалт 14.9 хувиар өсөж түүхэн амжилтад хүрснээр дэлхийн эдийн засгийн “тогтворжуулагч", "хөдөлгөгч эх үүсвэр” хэмээх байр сууриа улам бүр бэхжүүллээ.
2022 оны нэгдүгээр улиралд Хятадад оруулж буй гадаадын хөрөнгө оруулалтын өсөлт хоёр оронтой тоог хадгалж, 25.6 хувиар өссөн.
Эх сурвалж:ikon.mn