УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
  • Дотоод мэдээ
  • "Премиум" групп хөдөө аж ахуйн дэвшилтэт технологи ашиглан нарийн ногоо ургуулах хүлэмжийг байгуулна

"Премиум" групп хөдөө аж ахуйн дэвшилтэт технологи ашиглан нарийн ногоо ургуулах хүлэмжийг байгуулна

2022/06/28

Премиум Групп Монгол Улсын иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах, импортын хамаарлыг арилгах зорилгын хүрээнд хөдөө аж ахуйн дэвшилтэт технологи ашиглан нарийн ногоо ургуулах гидропоник хүлэмжийг байгуулах төслийг боловсруулж өнөөдөр уг төслийн нээлтийн арга хэмжээ боллоо.

зураг

 

2011 оноос барилга, дэд бүтэц болон жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа амжилттай явуулж буй үндэсний тэргүүлэгч компани болох Премиум Групп нь 2 жил гаруй хугацаанд Бүгд Найрамдах Солонгос Улсын “ухаалаг хүлэмж”-ийн тэргүүлэгч компани болох “PlanTFarm” компанитай харилцаа тогтоож, уг төслийг Монгол улсад хэрэгжүүлэх албан ёсны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

зураг

 

Премиум Группийн Гүйцэтгэх захирал А.Ганболд, БНСУ-ын Плантифарм Компанийн Захирал Кан Дэ Хён нар Монгол Улсын иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгын хүрээнд хөдөө аж ахуйн дэвшилтэд технологи ашиглан нарийн ногоо ургуулах гидропоник хүлэмжийг байгуулах төсөлд гарын үсэг зурлаа

Энэхүү төсөлд нийт 50 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг 3 жилийн хугацаанд өөрсдийн эх үүсвэрээр хийх бөгөөд Монгол Улсад хэрэгжсэнээр жил бүр 800 гаруй тонн навчит ногоог Улаанбаатар хотын хэрэглэгчдийн хүнсэнд жилийн 4 улиралд тасралтгүй нийлүүлэхээс гадна нийт хүн амын эрүүл зөв амьдралын хэв маягийг дэмжих, хоол хүнсний зохистой хэрэглээний талаар боловсрол олгох сургалтыг зохион байгуулах, соён гэгээрүүлэх ажлыг хийхээр төлөвлөж байна.

зураг

 

Гидропоник технологийг ашигласнаар жилийн дөрвөн улирлын аль ч нөхцөлд хүнсний ногоо тариалах орчныг бий болгох боломжтой бөгөөд уламжлалт газар тариалангийн аргуудаас нэг жилд 60 дахин их ургац хурааж өндөр бүтээмжтэй, эрчимжүүлсэн үйлдвэрлэлийг Монгол Улсад нутагшуулахаар зорьж байна.

Уг хүлэмжээс хураасан нарийн ногоо нь хэрэглэгчийн гарт тухайн өдөртөө шууд шинээр хүргэгдэх боломжтой бөгөөд ямар ч төрлийн пестицид, хортон шавж устгалын бодис ашигладаггүй учир Монгол хүний эрүүл мэндэд урт хугацаанд ач тустай.

Мөн нээлтийн арга хэмжээнд  Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрлэлийн Яам, Мэргэжлийн холбоод, дотоодын болон Олон улсын байгууллагын удирдлагууд оролцлоо.

зураг

 

Премиум Группийн ТУЗ-ийн дарга: А.Ганхуяг

зураг

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга: Я.Содбаатар

 зураг

БНСУ-ын ПланТиФарм компанийн Гүйцэтгэх захирал: Кан Дэ Хён

зураг

 

ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга: Т.Жамбалцэрэн

Холбоотой мэдээлэл
ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/03
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2024/05/16
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
Үндсэн цэс