МОНГОЛ УЛСЫН 2021 ОНЫ НЭГДСЭН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ
2022/06/21
Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг УИХ-д өргөн мэдүүллээ. Монгол Улсын нэгдсэн төвийн нийт орлого өнгөрсөн онд 14.3 их наяд төгрөг хүрсэн ч алдагдал нь 2.9 их наяд төгрөг болсон байна.
2021 онд хил боомтын нөхцөл байдал хүнд үед Засгийн газраас 10 их наяд төгрөгийн төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлснээс гадна "Century" бонд арилжаалж, “Чингис” болон “Гэрэгэ” бондын зарим хэсэг болох 2.6 их наяд төгрөгийн үндсэн төлбөр төлсөн байна.
Төсвийн гүйцэтгэлд нийт 4674 төсөвт байгууллага, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангуудын гүйцэтгэл багтжээ.
Холбоотой мэдээлэл