КОМПАНИЙН ЭРХ ЗҮЙ СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА
Улаанбаатар Хотын Худалдааны Танхим “Грандлекс Партнерс” ХХК-тай хамтран 2022 оны V сарын 04-ний өдөр дараах сэдвийн хүрээнд танхимын сургалт зохион байгуулах гэж байна. Үүнд:
• Компанийн хэлбэр, онцлог;
• Компанийн дүрэм боловсруулахад анхаарах асуудал
• Хувь нийлүүлсэн хөрөнгө, өөрийн хөрөнгө, ач холбогдол үр дагавар
• Хувьцааны төрөл, онцлог
• Хувьцаа эзэмшигчдийн гэрээ, давуу тал
• Хяналтын багц эзэмшигч
• Компанийг өөрчлөн зохион байгуулах
• Хуулийн этгээдийн бүртгэл, тулгамдсан асуудал
IPO бэлтгэл ажил
Андеррайтер, аудит, хууль, үнэлгээ
Үйл ажиллагаа, гэрээ, шийдвэр гаргалтын эрх зүйн нийцлийг хангах
Дүрмийн төсөл, хувьцааны тоо, үнэ тогтоох
Хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ-ийн хурал зохих шийдвэрүүд гаргах
Өр төлбөр, балансыг анхаарах
Та бүхэн сургалтад оролцсоноор өөрийн компанид тулгараад буй асуудлаар олон жилийн туршлагатай мэргэжлийн хуульчаас зөвлөгөө авах боломжтой.
СУРГАЛТЫН ТОВ: 2022 оны V сарын 04-ний өдөр 10.00 цагаас
ХААНА: Экспресс Тауэрын 15 давхар 1506 тоот
Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 88965453 утсаар болон uuganzaya@ubchamber.mn хаягаар мэдээлэл авах боломжтой ба дараах линкээр орж бүртгүүлнэ үү.
https://docs.google.com/.../1FAIpQLSc819ebccc.../viewform...