• Танхимын мэдээ
  • "УЛААНБААТАР В2В-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-ЖДҮ-LEVEL UP" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА

"УЛААНБААТАР В2В-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-ЖДҮ-LEVEL UP" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА

2025/04/18

Улаанбаатар хотын худалдааны танхим улирал бүр В2В уулзалт зохион байгуулдаг билээ. Энэ удаа бид “Улаанбаатар үнэт цаасны бирж” ХК-тай хамтран "Улаанбаатар В2В-Хөрөнгө оруулалт-ЖДҮ-Level up" бизнес уулзалт зохион байгуулж байна.

Та бүхэн уулзалтад оролцсоноор "Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татаж, бизнесийн өсөлтийн дараагийн шатандаа гарах боломж, бодит түүхүүд, БНХАУ-д болох томоохон хөрөнгө оруулалтын экспо ба форумуудын тухай мэдээлэл авах бөгөөд бизнес эрхлэгчид бизнес нэтворкин тогтоох боломж бүрдэх тул та бүхнийг оролцохыг урьж байна.

Бүртгүүлэх: https://docs.google.com/forms/d/1rEzQoG3UJXn43bh8BLHNmnnS77gah0d_VPHoOoXv3D0/edit 

Хугацаа: 2025.04.24-ний 14 цагт

Байрлал: "Криптос" ресторан, Сэнтрал тауэр, 17-р давхарт

Холбоо барих: 9999-5605, 7700-3883

Үндсэн цэс