“КОМПАНИЙН ЭРХ ЗҮЙ” ВИП СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2025/03/24

Улаанбаатар Хотын Худалдааны Танхим “Грандлекс Партнерс” ХХК-тай хамтран “Компанийн Эрх зүй” танхимын ВИП сургалт 3-р сарын 20-нд зохион байгууллаа.

Сургалтыг “Грандлекс Партнерс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Партнер, Олон улсын арилжааны арбитрын Арбитрч С.Халиунаа удирдан заасан бөгөөд сургалтаар компанийн хэлбэр, онцлог, компанийн дүрэм боловсруулахад анхаарах асуудал, хувь нийлүүлсэн хөрөнгө, өөрийн хөрөнгө, ач холбогдол, үр дагавар, хувьцааны төрөл, онцлог гэх мэт сэдвүүд оров.

Сургалтын үеэр оролцогчид өөрийн компанид тулгараад буй асуудлаар зөвлөгөө авж, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлсэн үр дүнтэй сургалт боллоо.

 

Үндсэн цэс