• Гадаад мэдээ
  • ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ГАРААНЫ БИЗНЕСИЙН ҮЗЭСГЭЛЭНД УРЬЖ БАЙНА

ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ГАРААНЫ БИЗНЕСИЙН ҮЗЭСГЭЛЭНД УРЬЖ БАЙНА

2025/01/02

Энэтхэгийн Худалдааны яам ба Сурталчилгаа, дотоод худалдааны газар 2025 оны 4-р сарын 4-6-ны хооронд Энэтхэг улсын Шинэ Дели хотноо хоёр дахь удаа “Startup Mahakumbh 2025” арга хэмжээнд урьж байна.

Энэтхэгийн Ерөнхий сайд Шри Нарендра Модигийн санаачилгаар зохион байгуулсан “Startup Mahakumbh 2024” нь дэлхийн хэмжээнд 50,000 гаруй оролцогчтой, Энэтхэгийн гарааны бизнесийн экосистемийн хамгийн том цугларалт байсан юм.

Энэ удаад 50 гаруй улсын 10 гаруй мянган гарааны бизнес, 1000 гаруй хөрөнгө оруулагчид оролцож, 1000 гаруй booth засагдана. Уг арга хэмжээний сэдэв нь “Startup India@2047-Bharat Story-г задлах нь” бөгөөд Энэтхэгийн гарааны бизнесийн экосистемийн чанар, далайцыг танилцуулах зорилготой.

“Mahakumbh 2025 стартап” арга хэмжээнд салбар бүрийн гарааны бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид оролцож, дугуй ширээний уулзалтууд зохион байгуулагдаж, санал бодлоо солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бизнесийн харилцаа, холбоогоо тэлэх боломжтой платформ юм.

Арга хэмжээний үеэрх хэлэлцүүлэгт гарааны бизнесүүд танилцуулгаа хийж, олон улсын зах зээлд нэвтрэх уулзалтууд зохион байгуулагдаж, бизнесийн сүлжээнд нэгдэх болон Энэтхэгийн түншүүдтэй хамтран ажиллах боломж зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдана.

Дэлгэрнгүй мэдээллийг: https://www.eoibeijing.gov.in/eoibejing_pages/MTIzMw,,

 

Үндсэн цэс