НИЙСЛЭЛД ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ЗӨВШӨӨРЛҮҮДИЙГ 8 БОЛГОЖ ЦӨӨРҮҮЛЛЭЭ
Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам нь зөвшөөрлийн шинжтэй, бүртгэлийн зохицуулалт агуулсан байгаа учраас журмыг хуульд нийцүүлж өөрчлөх, хүчингүй болгох арга хэмжээ авахыг өрөнхий сайдын дэргэдэх Зөвшөөрлийн зөвлөлөөс НЗДТГ-т зөвлөмж ирүүлжээ. Уг асуудлыг 2-р сарын 26-нд болсон НИТХ-ын хурлаар хэлэлцэж, өөрчлөлт оруулав.
Тухайлбал, 91 бүртгэлийг 8 болгож, цөөрүүлсэн байна.
Шинэ журмаар иргэн, ААН үйл ажиллагаа явуулах асуудлаар бүртгүүлэх биш дүүргийн болон журамд заасан байгууллагын холбогдох нэгжид мэдэгдсэнээр эрх нь нээгддэг байх, нэгж нь ирүүлсэн материалыг хянаж, цахим системээр бүртгэснийг мэдэгдэх, материал дутуу байвал нөхөж авдаг болно. Бүртгэл хийнэ гэж дүүргийн засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлөөр хэлэлцдэг байсныг болиулав.
Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх тохиолдолд 4 материал бүрдүүлж, цахим системээр илгээсэн тохиолдолд бүртгэдэг байх зохицуулалтыг тусгаж байгаа гэнэ. Харин хяналт, шалгалт явуулдаг байгууллагууд өөрсдийн хүрээнд стандарт шаардлага, норм дүрмээ сахиулсаар байна.
Шинэ журмыг Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэж, эмхэтгэлд нийтэлсний дараа хэрэгжүүлж, ажиллахаар боллоо.