ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
  • Танхимын мэдээ
  • СХД-ИЙН ЖДҮ ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН “БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ” СУРГАЛТ БОЛЛОО

СХД-ИЙН ЖДҮ ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН “БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ” СУРГАЛТ БОЛЛОО

2024/02/28

Япон улсын Засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжүүлж буй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Бизнес ба хүний эрх” глобал төслийн хүрээнд Улаанбаатар хотын худалдааны танхим “Бизнес дэх хүний эрх” сургалт Сонгинохайрхан дүүргийн ЖДҮ эрхлэгчдэд зориулж 2-р сарын 28-нд амжилттай зохион байгууллаа. Дараагийн сургалт нь Хан-Уул дүүргийн ЖДҮ эрхлэгчдэд зориулж 3-р сарын 6-нд зохион байгуулна. 

Сургалтад 20 гаруй ЖДҮ эрхлэгчид оролцов. Тус сургалт бизнес дэх хүний эрхийн талаарх үндсэн мэдлэг, ойлголтыг өгөх, ажилтан, ЖДҮ эрхлэгчдэд тогтвортой ажил, бизнес, орлогыг хангах, чадавхийг сайжруулах, бизнесийн үйл ажиллагаа хүний эрхэд хэрхэн нөлөөлдөг талаарх үндсэн мэдлэг, мэдээллийг түгээсэн сургалт боллоо.

Энэ удаагийн сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Япон улсын Засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжүүлж буй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Бизнес ба хүний эрх” глобал төсөл болон СХД-ийн ЖДҮД Мэдээлэл, сургалтын төвийнхөн, мөн бяцхан хүүхдүүдээ хүртэл дагуулан ирж, мэдлэг олж авах чин хүслээр оролцсон ЖДҮ эрхлэгчдэдээ талархсанаа илэрхийлье.  

Бид уг сургалтыг нийслэлийн бүх дүүрэгт зохион байгуулах юм.

Бусад дүүргийн батлагдсан сургалтын хуваарь:

  • Хан-Уул - 2024.03.06
  • Баянгол - 2024.03.13
  • Сүхбаатар - 2024.03.14
  • Багануур - 2024.03.20
  • Налайх - 2024.03.29
  • Баянзүрх - 2024.04.03

Сургалтад бүртгүүлэх холбоос: ЖДҮ эрхлэгчдэд зориулсан "Бизнес дэх хүний эрх" сургалт бүртгэл - Google Forms

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7700-3883 болон нийслэлийн дүүргүүдийн ЖДҮД төвүүдээс лавлана уу.

 

Холбоотой мэдээлэл
ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024/11/22
УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО
2024/11/21
“СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2024/11/01
“СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА
2024/10/18
УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА
2024/10/18
"УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2024/10/17
"ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА
2024/09/23
"УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2024/09/05
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна
2024/06/17
Үндсэн цэс