“Гэрээ, гэрээний эрх зүй” сургалт амжилттай зохион байгууллаа
Улаанбаатар хотын худалдааны танхим аж ахуйн нэгж, хувь хүн гээд хууль, эрх зүйн харилцаанд ордог хүн бүрт гэрээний тухай онолын мэдлэг олгох, гэрээ байгуулах соёл, гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэх явцад өөрийн болон бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахдаа аливаа асуудалд хууль зүйн үүднээс хандах хандлага, эрх зүйн ухамсар төлөвшүүлэх, зөв шийдэл гаргах чадвартай болгох зорилгоор энэ сарын 29-нд “Гэрээ, гэрээний эрх зүй” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтад 20 гаруй оролцогч хамрагдаж, хууль, эрх зүйн мэдлэгээ дээшлүүлж, гэрээний ерөнхий ойлголт, гэрээ байгуулах үйл явц, гэрээний төсөл боловсруулах ерөнхий аргачлал, гэрээ байгуулахад анхаарах зүйлс, гэрээнээс үүдэлтэй маргааныг шийдвэрлэх механизмуудын талаар суралцав.