Хөдөлмөрийн эрх зүйн зөвлөгөө
Улаанбаатар Хотын Худалдааны Танхим нь Монгол улсын болон гадаадын иргэн, аж ахуйн нэгж, төр, захиргааны болон төрийн бус байгууллагуудад дараах чиглэлээр хууль зүйн туслалцаа, зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байна.
Дараах хууль зүйн зөвлөх үйлчилгээг хууль зүйн өндөр туршлагатай, үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг хүлээсэн, олон улсад нэр хүндтэй Монгол улсын Хууль зүйн сургуулийн багш, судлаачид болон өмгөөлөгч нар үзүүлж байна.
Хэнд:
- УБХТын гишүүн байгууллагууд
- Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид
- Хувиараа хөдөлмөр эрхлэгч хувь хүн
- Дотоодын болон гадаадын аж ахуй, нэгж байгууллагууд
Дараах чиглэлээр зөвлөгөө өгнө:
- Хөдөлмөрийн гэрээ байгуулахад анхаарах зүйлс
- Хөдөлмөрийн гэрээ болон бусад ажил гүйцэтгэх гэрээнүүдийн уялдаа холбоо ялгаа
- Хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх арга шийдэл