ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Английн Лондонд "Олон улсын Франчайзингийн үзэсгэлэн"-д оролцох бизнес аялалд урьж байна

Улаанбаатар Хотын Худалдааны Танхим болон "Мо-Тү-Өв" ХХК  хамтран гишүүн байгууллагууд, аж ахуйн нэгжүүдэд зориулж Англи улсын /Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс/ Лондон хотноо 2024 оны 4-р сарын 8-16-нд зохион байгуулагдах "Олон улсын Франчайзингийн үзэсгэлэн"-д оролцох бизнес аяллыг зохион байгуулж байна. 

15 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү үзэсгэлэнд бизнесийн төрөл бүрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг, олон улсын нийт 250 орчим компани франчайзингийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах ба үзэсгэлэнд оролцсоноор эдгээр болон бусад компаниудтай бизнесийн хамтын ажиллагаа тогтоох боломжтой юм. Мөн үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагдах 60 орчим семинар, ганцаарчилсан уулзалтууд, салбар бүрийн мэргэжилтнүүдийн зөвлөгөө болон бусад арга хэмжээнд оролцох боломжтой.

Оролцох журам:

  • 2024 оны 2-р сарын 29-ний дотор дараах линкээр Английн визийн албан анкетийг бөглөж (visas-immigration.service.gov.uk) визний хураамжийг төлсөн байх /152 ам.доллар/.
  • Шаардлагатай тохиолдолд зохион байгуулагчдаас визний анкетийг бөглөхөд туслах боломжтой.   
  • Бүртгэлийн хуудсыг 2024 оны 2-р 20-ны дотор бөглөн munkhaldar.t@gmail.comnamjilmaa@ubchamber.mn цахим хаягууд руу илгээх. Бүртгэлийн хуудас нь Английн визийн албан ёсны урилга авах, нислэгийн тийз захиалах, зочид буудал захиалах, үзэсгэлэнгийн олон удаагийн тасалбар авахад ашиглагдах тул дурдсан хугацаанд бүрэн гүйцэд бөглөн ирүүлэх.
  • Аяллын төлбөр болох 2900 ам.долларыг 2-р сарын 25-ны дотор урьдчилан төлсөн байх. Зохион байгуулагчдын зүгээс аялалтай холбоотой зарим зардлын төлбөрийг урьдчилан төлөх шаардлага гарч байгаа.

Аяллын төлбөр:

  • 2900 ам.доллар + Онгоцны тийз /Улаанбаатар-Лондон-Улаанбаатар/ + визийн хураамж

Төлбөрт багтсан зардлууд:

  • 3 одтой өглөөний цайтай зочид буудлын 2 ортой өрөөнд хоёр хүн цуг байрлах зардал,
  • Хөтөч тайлбарлагчийн зардал,
  • Лондон хотын алдартай 8-10 үзвэр, дурсгалт газруудыг үзэх тасалбаруудын төлбөр,
  • Үзэсгэлэнгийн хураамж,
  • Хотын аяллын унааны зардал,
  • Англи улсын ЭСЯ-наас виз авахтай холбоотой үйл ажиллагааны зардал.
  • Дансны мэдээлэл: Голомт банк. Дансны дугаар: 2015101809, Дансны нэр: Улаанбаатар хотын Худалдааны Танхим, РД: 8172676.

Төлбөрт багтаагүй зардлууд:

  • Онгоцны тийз /Зохион байгуулагчийн заасан өдөр тушаасан байх/
  • Английн визийн хураамж /аялагчид Англи улсын холбогдох төрийн байгууллага болон Английн визний материал хүлээн авдаг албан ёсны байгууллагуудын  дансанд онлайнаар шилжүүлнэ/. http://visas-immigration.service.gov.uk: https://visa.vfsglobal.com/mn
  • Өдөр, оройн хоол
  • Хувийн хэрэглээний зардлууд
  • Нисэх буудал-зочид буудал-нисэх буудал унаа

Оролцогчдод тавигдах шаардлага:

  • Тухайн байгууллагын удирдах түвшний албан тушаалтан байх.
  • Англи болон Европын Холбооны ямар нэгэн улсад урьд өмнө ямар нэгэн зөрчил гаргаагүй байх.
  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй байх.
  • Аялалд оролцогчдын тоо 10 хүртэлх хүн.

Нэмэлт мэдээллийг: 77003883, 99114096, 99105988, 91119289 дугаараас лавлана уу.

 

Үндсэн цэс