“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал” сургалт амжилттай зохион байгуулагдлаа
Улаанбаатар Хотын Худалдааны Танхим, Европын холбооны санхүүжилттэй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Бизнес ба Хүний эрх: Хүний эрхийн магадлан шинжилгээ” сургалт аравдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд сүүлийн удаа нийтийг хамарсан сургалтаа амжилттай зохион байгууллаа.
- Сургалтаар
- Хүний эрхийн тухай ойлголт,
- Компанийн нийгмийн хариуцлага болон бизнес-Хүний эрхийн ялгаа,
- Бизнес ба Хүний эрхийн удирдах зарчмууд,
- Хүний эрхийн магадлан шинжилгээний тухай ойлголт, Үе шатууд,
- Хувь хүний нууц гэх мэт мэдлэг түгээхэд чиглэж байна.
Сургалтын үеэр сорил, асуулт хариулт, дасгал ажлууд, жишээнүүд гээд сонирхолтой, хөгжөөнтэй, мэдлэг, эргэцүүлэл, туршлага солилцсон сургалт боллоо гэж суралцагчид дүгнэж байв. Мөн цаашид хүний эрхийг хүндэтгэсэн, хамгаалсан, ажиллагсдадаа мэдлэг, ойлголт олгож, эерэг хандлага түгээх, магадлан шинилгээ хийх чиглэл рүү чиглэхийг эрмэлзэх болно хэмээсэн юм.
Мөн Хүний эрхийн магадлан шинжилгээ (ХЭМШ) хийснээр бизнесийн байгууллагууд зах зээлийн чиг хандлагатай хөл нийлүүлэн үйл ажиллагаа явуулж, олон улсад өрсөлдөхүйц байж, өөрсдийн үйл ажиллагаа болон ханган нийлүүлэлтийн үйл ажиллагаанаас гарч болзошгүй аливаа нэр хүндийн болон хариуцлагын эрсдэлээс сэргийлэхэд тус дөхөм болох юм байна хэмээж байлаа.
Сургалтад 80 гаруй суралцагч сурсан бөгөөд дараагийн удаагийнх захирлуудад зориулсан ВИП сургалт болох юм. Тиймээс уг сургалтыг сонирхсон захирал та бидэнтэй холбогдон бүртгүүлээрэй.
Холбоо барих: 77003883