ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
  • Танхимын мэдээ
  • Нийслэлээс зарлах төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийг танилцуулав

Нийслэлээс зарлах төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийг танилцуулав

2022/11/11

УБХТ-аас уламжлал болгон зохион байгуулдаг ээлжилт "Өглөөний уулзалт" болж НИТХ-аар батлагдсан төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг Улаанбаатар хөгжлийн корпорацийн Төслийн удирдагч Н.Дашдэмбэрэл танилцуулав. 

Эдгээр төслүүд нь:

1. Нийслэлийн засаг захиргааны 4-р байр (хуучнаар Улаанбаатар банкны шилэн барилга)-ны их засвар, менежментийн төсөл,

2. Taxi Van үйлчилгээний төсөл,

3. Баянгол дүүргийн 3, 4-р хорооллын авто зогсоолын менежментийн төсөл,

4. Хүүхдийн 100-ийн гудамжны авто зогсоолын менежментийн төсөл,

5. Блю Мон-ы зүүн талын газар доорх авто зогсоолын төсөл,

6. Спортын төв ордны баруун талын газар доорх авто зогсоолын төсөл.

Эдгээр төслийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасаар шийдвэрлэх саналтай байгаа бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр тодорхой хугацаанд менежмент, үйл ажиллагааг нь мэргэжлийн хувийн хэвшил гүйцэтгэх юм.  

Улаанбаатар хөгжлийн корпораци нь төр, хувийн хэвшлийн хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр ажилладаг бөгөөд одоогоор тус корпораци хувийн хэвшлийн компаниудтай хамтран төр-хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр нийтийн аж ахуйн үйлчилгээ, нисэх буудлын такси үйлчилгээний гэх мэт хэд хэдэн төслийг хэрэгжүүлж байна.

Иймээс нийслэлийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмэр болох, нийслэлийн захиргааны байгууллагуудаас дэмжлэг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа төслүүдтэй аж ахуйн нэгжүүд тус корпорацид хандан хамтран ажиллах бүрэн боломжтой юм. 

Тус өглөөний уулзалтын үеэр УБХТ-д шинэ гишүүнээр элссэн "Их үйлсийн эрэлд групп" ХХК-д "Гишүүнчлэлийн гэрчилгээ"-г нь гардуулан цаашид танхимтай хамтран ажиллах боломжтой чиглэлүүдийн талаар ярилцлаа.

Улаанбаатар хотын худалдааны танхимын шинэ гишүүн "Их үйлсийн эрэлд групп" ХХК-ий хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. 

 

 

 

Улаанбаатар хотын худалдааны танхим

Холбоотой мэдээлэл
ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024/11/22
УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО
2024/11/21
“СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2024/11/01
“СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА
2024/10/18
УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА
2024/10/18
"УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2024/10/17
"ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА
2024/09/23
"УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2024/09/05
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна
2024/06/17
Үндсэн цэс