ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
  • Танхимын мэдээ
  • “Үндэсний баялгийн сан” байгуулах талаар хэлэлцүүлэг зохион байгуулагдав

“Үндэсний баялгийн сан” байгуулах талаар хэлэлцүүлэг зохион байгуулагдав

2022/10/07

УБХТ-ын Удирдах зөвлөлийн гишүүд ЗГХЭГ, УУХҮЯ-тай хамтран “Үндэсний баялгийн сан”, “Хөгжлийн сан”-гийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн санал солилцов.

“Үндэсний баялгийн сан” нь одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг тэгш, шударга хүртээх зорилгоор байгуулагдах ба энэ сангийн хүрээнд “Ирээдүйн өв сан”, “Хөгжлийн сан” ажиллах юм. Ө.х. “Үндэсний баялгийн сан”-ийн үйл ажиллагаа нэг талаас төрийн бодлогын дагуу тодорхой салбаруудын хөгжлийг дэмжих, нөгөө талаар хөрөнгө оруулах замаар хөрөнгийн үнэ цэнийг алдагдуулахгүй байх чиглэлүүдээр ажиллана.

Иймээс “Ирээдүйн өв сан” нь 2016 онд байгуулагдан эрдэс баялгийн орлогыг өнөө ба ирээдүй үеийнхэнд хуваарилах чиглэлээр ажиллаж байгаа бол “Хөгжлийн сан”-г нь шинээр байгуулж газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг дотоодын төсөлд санхүүгийн үр ашигтай хөрөнгө оруулалт хийх замаар хөрөнгийг арвижуулах чиглэлээр ажиллана.

Иймээс Монгол улсын Засгийн газраас шинээр байгуулагдах дээрх сангуудын үйл ажиллагааг зохицуулах хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барих гэж байна.

Тус уулзалтад Засгийн газрын зүгээс УУХҮЯ-ы Дэд сайд О.Батнайрамдал “Үндэсний баялгийн сан”, “Хөгжлийн сан”-ийн талаар танилцуулга хийж, ЗГХЭГ-ийн Салбарын удирдлага зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн болон Сангийн яамны төлөөлөл, УБХТ-ын зүгээс тус танхимын Ерөнхийлөгч, Премиум Групп ХХК-ний ТУЗ-ийн дарга А.Ганхуяг, Ард санхүүгийн нэгдэл ХК-ний Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, Онч Аудит ХХК-ний Захирал Д.Ончинсүрэн болон Голомт банк, Оюу Толгой, Жигүүр Гранд, Ард кредит, СМС Маркетинг Спэйс зэрэг УБХТ-ын Удирдах зөвлөлийн гишүүд оролцов.

Уулзалтын үр дүнд УБХТ “Үндэсний баялгийн сан”, “Хөгжлийн сан”-ийн тухай хуулийн төслүүдэд оруулах хувийн хэвшлийн саналуудыг нэгтгэн ЗГХЭГ, УУХҮЯ-д хүргүүлэхээр болов.

Бизнес эрхлэгчид та бүхэн эдгээр хуулийн төслүүдтэй холбоотой саналаа бидэнд info@ubchamber.mn имэйл хаягаар ирүүлээрэй.

Холбоотой мэдээлэл
ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024/11/22
УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО
2024/11/21
“СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2024/11/01
“СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА
2024/10/18
УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА
2024/10/18
"УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2024/10/17
"ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА
2024/09/23
"УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2024/09/05
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна
2024/06/17
Үндсэн цэс