• Дотоод мэдээ
  • ҮСХ: Мах, махан бүтээгдэхүүний үнэ 23.7 хувиар өсөж инфляцын 2.1 нэгж хувийг бүрдүүлсэн

ҮСХ: Мах, махан бүтээгдэхүүний үнэ 23.7 хувиар өсөж инфляцын 2.1 нэгж хувийг бүрдүүлсэн

2021/11/18

Хэрэглээний үнийн индекс аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар өссөн байна. Энэ нь 2015 оноос хойших дээд түвшин боллоо.

Инфляцад үзүүлсэн нөлөөллийг харвал мах, махан бүтээгдэхүүний үнэ жилийн дүнгээр 23.7 хувиар өсөж, 2.1 нэгж хувийг эзэлж байна. Харин шатахууны үнэ 33.3 хувиар өссөн нь инфляцын 1.5 нэгж хувийг бүрдүүлж байна. Цар тахлын үед буюу 2020 онд инфляцын түвшин нам дор түвшинд хэлбэлзэж байв.

2021 онд эдийн засаг сэргэхтэй зэрэгцэн нийлүүлэлтийн сүлжээ саатаж, нэг удаагийн шинжтэй хүчин зүйлсийн нөлөөгөөр инфляц эрчимжээд байна.

Эрэлт талаас инфляцыг өдөөж буй хүчин зүйлс байхгүй байгааг Монголбанк мэдээлсэн юм. Тэр утгаараа нийлүүлэлтийн шинжтэй инфляцад хариу үйлдэл үзүүлэх нь байндаа тусахгүй байх эрсдэлтэйг мэдээлж байв.

Төв банкны зүгээс инфляц эрчимжиж буй нь түр зуурын шинжтэй гэж үзэж байгаа аж. Энэ оны эцэст инфляцын түвшин одоо байгаагаас нэмэгдэх төлөвтэй байна. Хэдий тийм боловч ирэх оны эцсээр тогтворжиж, Төв банкны зорилтот интервалд орж ирнэ гэж Монголбанк тооцоолжээ. 2022 оны IV улиралд инфляц 6.9 хувьтай байх тооцооллыг танилцуулсан юм.s

Холбоотой мэдээлэл
НИЙСЛЭЛД ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ЗӨВШӨӨРЛҮҮДИЙГ 8 БОЛГОЖ ЦӨӨРҮҮЛЛЭЭ
2025/02/27
ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/03
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2024/05/16
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
Үндсэн цэс