• Дотоод мэдээ
  • ОУВС 2021 оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг 5.2 хувь болгож нэмжээ

ОУВС 2021 оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг 5.2 хувь болгож нэмжээ

2021/10/13

ОУВС манай улсын 2021 оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг 5.2 хувь болгож нэмлээ

Олон Улсын Валютын Сан 2021 оны Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төлөвийг хоёр нэгж хувиар өсгөж, 5.2 хувиар тогтоолоо.

Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төлөвийг 5.2 хувь болгож нэмэгдүүлсэн нь энэ оны дөрөвдүгээр сарын тооцооллоос хоёр нэгж хувиар өссөн үзүүлэлт болж байна.

Түүнчлэн дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 5.9 хувь болгож, долоодугаар сарын тооцооллоос 0.1 нэгжээр буурууллаа. Харин 2022 оны өсөлтийн төсөөллийг 4.9 хувь болгосон байна.

Дэлхийн томоохон эдийн засагтай орнуудаас АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн төлөвийг бууруулж зургаан хувь болголоо. Харин БНХАУ-ын 2021 оны өсөлтийн төлөвийг долоодугаар сарын төлөвөөс 0.1 хувиар бууруулж, найман хувь болгожээ. Япон, Их Британи , Герман, Канад улсын төлөв 2021 онд буурч, 2022 онд өсөх төлөвтэй байна.

Олон Улсын Валютын Сангаас “коронавирус”-ийн халдварын “Дельта” хувилбарын тархалт, нийлүүлэлтийн гинжин хэлхээний тасалдлаас гадна үнийн хөөргөдөл, тэр дундаа хүнс болон шатахууны үнийн өсөлт нь өсөлтийн төлөвт нөлөөлөхийг анхааруулжээ. Мөн вакцинжуулалт хязгаарлагдмал байгаа нь бага орлоготой орнуудад хүндээр тусахаар байгааг онцолсон байна.

Томоохон эдийн засагтай орнуудын хувьд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2022 онд цар тахлын өмнөх үедээ хүрнэ гэж тооцоолжээ. Харин 2024 оны эдийн засгийн өсөлтийн төлөв цар тахлын өмнөх үеийн тооцооноос 5.5 хувиар бага байхаар байгааг тэмдэглэсэн байна.

Эх сурвалж:bloomberg.mn

Холбоотой мэдээлэл
НИЙСЛЭЛД ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ЗӨВШӨӨРЛҮҮДИЙГ 8 БОЛГОЖ ЦӨӨРҮҮЛЛЭЭ
2025/02/27
ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/03
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2024/05/16
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
Үндсэн цэс