АИ-92 автобензиний 24 хоногийн нөөцтэй байна

2021/09/10

Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлснээр, улсын хэмжээнд есдүгээр сарын 10-ны байдлаар шатахууны ердийн хэрэглээний 29 хоногийн нөөцтэй байна. Хамгийн өргөн хэрэглэгддэг Аи-92 автобензиний 24, Аи-80 автобензиний 40, дизелийн түлшний 31 хоногийн нөөцтэй байгаа ажээ.

 

Ашигт малтмал, газрын тосны газрын дэд дарга Ц.Эрдэнэбаяр ОПЕК гарцаа нэмсэн учраас шатахууны үнэ өсөхгүй, цаашид тогтвортой байх талаар мэдээлсэн билээ.

Манай улсын иргэд нэг сард 30 мянган тонн Аи-92 шатахуун хэрэглэдэг байна. Оны эхний найман сарын байдлаар нийт 269.4 мянган тонн Аи-92 автобензин импортолсноос дийлэнхийг нь буюу 97 орчим хувийг ОХУ-аас авчээ. Он гарснаас хойш ОХУ-д шатахууны үнэ 2.9 хувиар өссөн байна.

Өнгөрсөн онтой харьцуулахад энэ жил нефть болон газрын тосны бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд 2 дахин өссөн бол ОХУ-ын шатахуун түгээх станцуудад бензиний үнэ дунджаар 2.9 хувиар өсч, дизель түлшний үнэ 2.7 хувиар нэмэгджээ.

ОХУ Аи-95 бензиний үнийн хямд байдлаар Европын 32 орноос хоёрдугаарт, хүн амын дундах түлшний хүрэлцээний байдлаар 16 дугаар жагссан байна.

Холбоотой мэдээлэл
НИЙСЛЭЛД ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ЗӨВШӨӨРЛҮҮДИЙГ 8 БОЛГОЖ ЦӨӨРҮҮЛЛЭЭ
2025/02/27
ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/03
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2024/05/16
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
Үндсэн цэс