Монгол-Их Британи хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны уулзалт болно
Их Британи Улсын Ерөнхий сайдын Монгол Улстай харилцах Худалдааны төлөөлөгч ноён Даниел Кавченски 2021 оны сүүлээр Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байна.
Айлчлалын бэлтгэл ажилтай холбогдуулан хоёр орны парламент хоорондын харилцаа, гадаад худалдаа, хоёр талын хөрөнгө оруулалтыг сайжруулах, уул уурхайн хайгуул, тэдгээрийн тоног төхөөрөмж, банк санхүү, барилга, ноос ноолуур, нэхмэл эдлэлийн экспорт, боловсрол, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн худалдаа зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломжууд байгааг Английн тал илэрхийлсэн ба 7 сардаа багтаан дээрхи салбар чиглэлээр Монголын талаас төслийн ба компаний танилцуулгыг хүлээн авна гэж мэдэгдлээ.
Иймд дээр дурдсан салбар, чиглэлээр Их Британи улсын хөрөнгө оруулагч, компаниудтай хамтран ажиллах хүсэлтэй аж ахуй нэгж, байгууллагууд боловсруулсан төслийнхөө товч танилцуулга, холбогдох мэдээлэл, хариуцах хүний овог нэр, албан тушаал, гар утас, нийгмийн сүлжээний хаяг /FB, Twitter, Viber г.м/ зэргийг Хавсралт хүснэгтийн дагуу доорхи хаягаар англи хэлээр яаралтай ирүүлнэ үү.
Mongolia-Great Britain business meeting
Project proposal of mongolia
/before 1 July 2021/
No. |
Gender |
Full name |
Company name |
Position |
Tel. Mobile. |
|
|
1. |
|
|
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
|
|
Please send to namjilmaa@ubchamber.mn
Мэдээлэл хүлээн авах хугацаа: 2021 оны 7-р сарын 01-ний өдөр
Улаанбаатар Хотын Худалдааны Танхим
Утас: 77003883, 99114096
Цахим хаяг: namjilmaa@ubchamber.mn