Капитрон банк монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны гишүүдэд үйлчилгээ үзүүлнэ
Капитрон банк бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн 200 гаруй гишүүн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоотой “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулж хамтран ажиллахаар боллоо.
Энэхүү санамж бичгийг байгуулснаар Монгол Улсын санхүүгийн зах зээлийн голлох хоёр салбарын хамтын ажиллагаанд гүүр болсон анхны үйл явдал болж байгааг онцлон холбогдох хууль, журмын хүрээнд хамтран ажиллахаа харилцан илэрхийллээ.
Хамтын ажиллагааны хүрээнд Капитрон банк, банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны хэрэгцээнд тулгуурлан бүтээгдэхүүн үйлчилгээний шимтгэл хураамжийн таатай нөхцөлийг холбооны гишүүд болон тэдгээрийн үйлчлүүлэгч, харилцагч нарт санал болгох замаар харилцагч төвтэй үйлчилгээний стандартыг нэвтрүүлэхээр зорьж байна.
Цаашид талууд олон улс болон дотоодод мөрдөгдөж байгаа банк санхүүгийн зах зээлийн мэдээ мэдээлэл, холбогдох журам, зааварчилгааны талаар саналаа солилцох зэргээр санхүүгийн зах зээлийн найдвартай эрсдэлгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулахад өргөн хүрээнд хамтран ажиллах боломжийг бүрдүүлж байгаа юм.
Ухаалаг ирээдүйн зүгт – Капитрон