ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
  • Дотоод мэдээ
  • Ногоон санхүүжилтэд чухал үүрэг гүйцэтгэх ‘Ногоон бонд’-ыг зохицуулсан журмыг баталлаа

Ногоон санхүүжилтэд чухал үүрэг гүйцэтгэх ‘Ногоон бонд’-ыг зохицуулсан журмыг баталлаа

2021/06/18

Ногоон санхүүжилтэд чухал үүрэг гүйцэтгэх ‘Ногоон бонд’-ыг зохицуулсан журмыг баталлаа

Монгол Улсад тулгарч буй байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэх, ногоон санхүүжилтийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх шинэ журмыг Санхүүгийн зохицуулах хорооноос баталлаа.

Олон улсын санхүүгийн корпорац, Санхүүгийн зохицуулах хороо 2020 оны тавдугаар сард Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Санамж  бичгийн хүрээнд Олон улсын санхүүгийн корпорацын зүгээс олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Ногоон бондын зарчимд нийцүүлэн ногоон бонд гаргах, түүний бүртгэлтэй холбоотой харилцааг зохицуулсан журам боловсруулахад дэмжлэг үзүүлж ажиллаа.

Уг харилцаатай холбоотой зохицуулалтыг шинээр баталсан “Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-д тусгах асуудлыг Санхүүгийн зохицуулах хороо дэмжиж, хамтран ажилласан байна. Энэхүү зохицуулалт бий болсноор Монголд байгаль орчинд ээлтэй, ногоон төслүүдийг санхүүжүүлэх дотоодын ногоон бондын зах зээлийг хөгжүүлэхэд томоохон дэмжлэг үзүүлнэ.

Олон улсад ногоон бонд нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг нөлөөг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх, хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх зэрэгт шаардагдах хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэхэд өргөн ашигладаг. Харин Монголд одоогоор ногоон бонд гаргасан тохиолдол байхгүй. Хэдий тийм боловч ногоон бонд гаргах сонирхол, эрэлт хэрэгцээ маш их байна. Ойролцоогоор нэг тэрбум ам.долларын ногоон санхүүжилтийн хэрэгцээ бий гэсэн судалгаа гарчээ.

  • Засгийн газраас ногоон эдийн засгийг дэмжихэд чиглэсэн хэд хэдэн бодлого, хөтөлбөрүүд гаргасан байдаг. Энэхүү журмыг баталснаар ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэхэд чухал алхам болно” гэж Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хэлсэн байна. “Хөрөнгийн зах зээлд илүү олон оролцогч оролцуулах, ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд бид ногоон бонд гаргахад тавих шаардлагыг тодорхой болгон Олон улсын санхүүгийн корпорацтай хамтран ажиллаж байна” гэжээ.

Өнгөрсөн арван хоёрдугаар сард зохион байгуулагдсан Уур амьсгалтай холбоотой зорилтуудыг хэлэлцэх олон улсын чуулган дээр Монгол Улс Парисын хэлэлцээрийн хүрээнд тодорхойлсон Хүлэмжийн хийг бууруулах үүрэг амлалтаа 2030 он гэхэд 27.2 хувьд хүргэхээр нэмэгдүүлсэн. Энэ амлалтыг биелүүлэхэд 11.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардагдах тухай холбогдох судалгаанд дурдсан байна.

“Монгол Улсын газар зүй, цаг уурын онцлог нь сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлттэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд таатай боломж бий болгож байдаг” хэмээн Олон улсын санхүүгийн корпорацын Санхүүгийн байгууллагуудад зөвлөгөө өгөх газрын Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дарга Камар Салем хэлжээ. Мөн тэрээр “Энэ боломжийг ашиглаж, ногоон бонд гаргах эсвэл ногоон бондод хөрөнгө оруулах сонирхолтой санхүүгийн болон хувийн хэвшлийн бусад байгууллагууд олон байгаа бөгөөд энэ нь Монгол Улсад байгаль орчинд илүү ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, хог хаягдал багатай хүрээлэн буй орчныг бүрдүүлэхэд туслах болно” гэсэн байна.

Монгол орны эрс тэс уур амьсгал, нүүрснээс хамаарах хамаарал, эрчим хүчний хэмнэлт бага зэргээс шалтгаалан нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгаруулалт нь ижил төстэй эдийн засагтай бусад орнуудтай харьцуулахад ихээхэн өндөр. Ногоон бонд гарган хөрөнгө оруулалт татсанаар сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг дэмжих, эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах боломжтой.

Олон улсын санхүүгийн корпорац нь дэлхийн хөгжиж буй орнууд дахь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг дэмжигч хамгийн том санхүүжүүлэгч байгууллагуудын нэг. Сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүчний хэмнэлтийг дэмжих чиглэлээр хувийн хэвшлийн төслүүдэд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Олон улсын санхүүгийн корпорац Олон улсын ногоон бондын хөтөлбөрийг 2010 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. 2020 оны 6 дугаар сарын байдлаар Олон улсын санхүүгийн корпорац 20 төрлийн гадаад валютаар нийтдээ 10 гаруй тэрбум ам.долларын 157 удаагийн ногоон бондыг зах зээл дээр амжилттай гаргажээ.

Холбоотой мэдээлэл
ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/03
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2024/05/16
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
Үндсэн цэс