Баганан тулгуурт, багтаамж ихтэй тээврийн ажлыг тавдугаар сард эхлүүлнэ
Яармагт байрлах НЗДТГ-ын шинэ байранд “Хот, хөдөөгийн сэргэлт” хэлэлцүүлэг болж байна. Энэ үеэр хотын дарга баганан, тулгуурт, багтаамж ихтэй нийтийн тээврийн төслийг танилцуулав:
-Төслийн ажил ирэх тавдугаар сард эхэлнэ. УИХ-ын 106-р тогтоолоор батлагдсан “Шинэ сэргэлт”-ийн бодлогод түлгуурт байгууламж бүхий багтаамж ихтэй тээврийн хэрэгсэл нэвтрүүлнэ гэж заасан. Төслийн нийт сахүүжилт 2.8 тэрбум ам.доллар. Эхний чиглэлийг Толгойтоос Шархад, Нүхт-Төв номын сан чиглэлд барина. Энэ төсөл хэрэгжсэнээр шугамын дагуу үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн өснө. Зам тавих явцад 450 ажилын байр бий болно. Хот байгуулалтын стандартыг олон улсын түвшинд хүргэнэ. Энэ зам дуу чимээ багатай, хотын дүр төрхөд эергээр нөлөөлнө. Зорчих хурд 25 хувиар нэмэгдэнэ. Цагт 10-12 мянган хүн тээвэрлэнэ. Ирэх тавдугаар сард ажил эхэлж, 2024 онд дуусна.
Нийслэлийн замын түгжрэлтэй холбоотой мэдээллүүд:
Иргэд өдөрт 2.4 цагийг зам дээр өнгөрүүлдэг. Нийслэлд нийт 615 600 машин бий. 11.8 их наяд төгрөгийг сүүлийн арван жилийн турш түгжрэлийн улмаас алдсан байна.