ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
  • Дотоод мэдээ
  • Зайнаас ажиллахын ашиг тус ба хэрэгцээ шаардлага

Зайнаас ажиллахын ашиг тус ба хэрэгцээ шаардлага

2022/01/18

 

 

Ковид-19 цар тахал нь бидний хэрхэн, хаанаас ажиллах вэ гэдэг ойлголтыг эрс өөрчилсөн. Маш олон салбарууд ажилчдаа бүрэн зайнаас ажиллах хэлбэрт шилжүүлэхийн хэрээр байгууллагын бүх түвшний хүмүүс ажлын байртай харилцах харилцаагаа эргэн харж, виртуал зайн нөхцөлд хамтран ажиллагсад болон үйлчлүүлэгчидтэйгээ харилцах харилцаагаа хэрхэн удирдах талаар дахин суралцах шаардлагатай болсон. linkedIn мэдээллээс үзэхэд зайнаас ажиллах ажлын байрны зар 2020 оны 3 дугаар сараас 2021 оны 5 дугаар сарын хооронд 357 хувиар өссөн байна.  Цар тахлын тархалт үргэлжилж, хязгаарлалтууд хэлбэлзэж байгаа энэ үед бид хэрхэн хэвийн байдлыг дахин тодорхойлох вэ?

Ажил олгогч болон ажилчид цар тахлын үед зайнаас ажиллах туршлагаа эргэцүүлэн бодож, ирээдүйн ажлын байрныхаа талаар шийдвэр гаргаж байна. Зарим нь зайнаас ажиллах байдлыг эерэг өөрчлөлт гэж хардаг бол зарим нь энэ сорилтод эерэгээр ханддаггүй.

Ажлын орчин нь хүмүүсийн ажлаа солих шийдвэрт нөлөөлөх гол хүчин зүйлүүдийн нэг  болж байна. Цар тахлын өмнө буюу 2017 онд АНУ-д зайнаас ажиллах ажлыг санал болгох явдал одоогийнхоос 25%-иар бага байсан. Өнөөдөр ажлаа солих бодолтой байгаа хүмүүсийн дөрөвний нэг нь ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хангахыг хүсч байгаатай холбоотой гэж үзжээ.

 

Бидний урьд нь мэддэг байсан “ажлын ертөнц” өнгөрсөнд үлдсэн.

 

Цар тахал болон алсын зайн ажлын зохицуулалт нь ажилчдын бүтээмж, оролцоо, харилцаа болон бусад зүйлд хэрхэн нөлөөлсөнийг олж мэдэхийн тулд 2021 онд АНУ, Европын нийт 25 салбарын 880 ажилчдын дунд Hogan Assessments-аас судалгаа (Benefits and Challenges of Remote Work’ Survey report ) хийсэн байна. Судалгааны  үр дүнд:

  • Судалгаанд хамрандсан ажилчдын 87 хувь нь ямар нэг байдлаар зайнаас ажиллах хүсэлтэй гэсэн байна.
  • Зайнаас ажиллах нь оффисоос ажиллаас хэр үр дүнтэй байна вэ? гэсэн асуултанд 43 хувь нь илүү үр дүнтэй байсан гэж хариулсан бол 44 хувь нь ижил байсан, 13 хувь нь бүтээмж бага байсан гэж хариулжээ.
  • Зайнаас ажиллах багийн бүтээмжийн хувьд 95 хувь нь бүтээмжтэй гэж хариулсан байна.
  • Зайнаас ажиллахын давуу тал юу вэ? гэсэн асуултанд стресс ядаргаа бага, хаанаас ч ажиллах боломжтой, уян хатан цагийн хуваарьтай, ажил амьдралын баланс сайжирсан гэжээ.
  • Алсын зайнаас ажиллах хамгийн тохиромтой хуваарь 56 хувь нь долоо хоногт 2-3, 33 хувь нь долоо хоногт 1-2, 25 хувь нь долоо хоногт 4-5 гэж хариулжээ.
  • Зайнаас ажиллах Top challenge буюу сорилт нь хамтын ажиллагаа, харилцаа холбоо, урам зориг буюу мотиваци авах гэжээ.

Ажилчид болон багийн бүтээмж урьд өмнө байгаагүй өндөр, уян хатан хуваарьтай шинэ стандарт болсон тул ажил олгогчид зайнаас ажиллах бодлогоо өөрчлөх нь ажиллах хүчинд хэрхэн нөлөөлөхийг нухацтай авч үзэх шаардлагатай болж байна.

Алсын зайн ажил нь бидний ажиллах арга барилын салшгүй хэсэг болж үлдэх болно. Тиймээс компаниуд "шинэ хэвийн байдалдаа" бэлтгэх цаг болжээ.

Холбоотой мэдээлэл
ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/03
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2024/05/16
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
Үндсэн цэс