Түрээсийн гэрээ

 

ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭ

 

201_ оны __ дугаар   сарын __ -ны өдөр                                      №                                                 Улаанбаатар хот                                                                                      

 

 

Энэхүү  ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭ (цаашид “Гэрээ” гэх)-г нэг талаас ____________________ (цаашид “Түрээслүүлэгч” гэх), нөгөө талаас ____________________ (цаашид “Түрээслэгч” гэх) нар (хамтад нь “Талууд” гэх) Монгол Улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйл болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журмыг  удирдлага болгон дараах нөхцлийг харилцан тохиролцон байгуулав.

1. Нийтлэг заалт

1.1 Энэхүү Гэрээгээр Түрээслүүлэгч нь _______ хот, _______ дүүрэг, _-р хороо, _-р хороолол ____________ тоотод байрлах __________ зориулалттай _ өрөө байрыг (УБД:____________________, ГД:____________________) Түрээслэгчийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлэх, нөгөө талаас Түрээслэгч нь ___________-ын түрээсийн төлбөрийг төлөх, Талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулна. Энэхүү Гэрээгээр зохицуулагдаагүй харилцааг Монгол Улсын Иргэний хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжоор зохицуулна.

 

2. Гэрээний хугацаа

2.1 Энэхүү Гэрээ нь 201_ оны ___ дугаар сарын ___-ний өдрөөс  ____ оны __ дугаар сарын __-ны өдрийг дуустал __ сар/ жилийн хугацаатай байна.

3. Түрээсийн төлбөр

3.1 Түрээсийн төлбөр нь сарын __________ (___________________) төгрөг байх бөгөөд түрээсийн төлбөрийг __ сар/жилээр нь бодож авах ба Түрээслэгч нь нийт __________ (_______________) төгрөгийг төлнө. Үүнд НӨАТ ороогүй болно.

4. Түрээслүүлэгчийн эрх, үүрэг

4.1 Түрээслүүлэгчийн үүрэг

4.1.1 Түрээслүүлэгч нь ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн зөрчилгүй ___________-ийг Түрээслэгчийн эзэмшил ашиглалтанд шилжүүлэх үүрэгтэй.

4.2 Түрээслүүлэгчийн эдлэх эрх.

4.2.1 Түрээслүүлэгч нь ____________ түрээсийн төлбөрийг Түрээслэгчээс шаардах эрхтэй.

4.2.2 Түрээслэгч Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

 

5. Түрээслэгчийн эрх, үүрэг

5.1 Түрээслэгчийн хүлээх үүрэг

5.1.1 _____________-ийг Гэрээнд заасан нөхцөл болон зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй.

5.1.2 Гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй.

5.1.3 Гэрээ дуусгавар болоход ________-ийн хэвийн элэгдэл хорогдолыг тооцон, бүрэн бүтэн байдлаар буцаан хүлээлгэн өгөх үүрэгтэй.

5.1.4 Энэхүү Гэрээтэй холбоотой аливаа зардалыг Түрээслэгч хариуцах мөн ___________-ийн ашиглалтын бүхийл зардалыг хариуцах үүрэгтэй.

5.1.5 Түрээслэгч Түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүй ___________-ийг бусдад давхар түрээслэх, худалдаалах, барьцаанд тавихыг хориглоно.

5.2 Түрээслэгчийн эдлэх эрх

5.2.1 Түрээслэгч нь _______________ аливаа доголдол, зөрчлийг арилгуулахаар Түрээслүүлэгчээс шаардах эрхтэй.

 

6. Талуудын хүлээх хариуцлага.

6.1 Түрээслэгч нь энэхүү Гэрээний 3-т заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Гэрээний үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алданги төлнө.

6.2 Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг гэм буруутай тал нь  нөгөө талд төлөх үүрэгтэй.

6.3 Хэрэв талуудын хооронд маргаан гарвал талууд эвийн журмаар шийдвэрлэх ба маргаанаа шийдвэрлэж чадахгүйд хүрвэл Улаанбаатар хотын Худалдааны Танхимын дэргэдэх Арбитраар эцэслэн шийдвэрлүүлэх бөгөөд маргааныг 3 арбитрчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлүүлнэ.

 

7. Гэрээ цуцлах

7.1 Гэрээний аль нэг тал Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд Гэрээг нэг     талын санаачлагаар цуцлана.

7.2 Гэрээг цуцалсан тохиолдолд гэм буруутай тал бусдад учирсан хохирол болон нөгөө талд учирсан хохирлыг өөрийн зардлаар арилгана.

7.3 Талууд Гэрээг цуцалсан тохиолдолд Түрээслэгч ______-ыг бүрэн бүтэн, эвдрэл, гэмтэлгүй Түрээслүүлэгчийн өмчлөлд 7 хоногийн дотор шилжүүлэх, хамаарах баримт бичгийг мөн шилжүүлж өгнө.

 

8. Бусад

8.1 Талууд энэхүү Гэрээнд гарын үсэг зурсанаар хүчин төгөлдөр болно.

8.2 Талууд Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

8.3 Гэрээний нэмэлт, өөрчлөлт нь зөвхөн бичгээр хийгдэж Талуудын гарын үсэг зурсанаар хүчин төгөлдөр болно.

 

9. Талууд

 

Түрээслүүлэгч:                                                            Түрээслэгч:

Гарын үсэг_________ /____________/                         Гарын үсэг_________ /_____________/

Хаяг ________________________                                Хаяг______________________

_____________________________                                __________________________

Утас________________________                                 Утас _____________________

/Тамга/                                                                              /Тамга/