Ногдол ашиг хуваарилахдаа бэлэн мөнгөөр, үнэт цаас гэсэн хоёр хэлбэрээр олгох хуулийн зохицуулалттай

 

ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг дараах мэдээллийг өгөв:

ЭТТ ХК-ийн 85 хувийг эзэмшдэг тул төр 800 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг авна. Учир нь 2019 онд манай компани 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүний 85 хувь нь төрд ногдоно.

Ногдол ашиг тараахын оронд энэ санхүүжилтийг бүтээн байгуулалтад зарцуулах нь зөв гэж олон иргэн үзэл бодлоо илэрхийлсэн. Бид төмөр замын төслүүд болон “Таван толгой түлш” компанийн ажлуудыг үргэлжлүүлнэ.

Бид цэвэр ашгаа л ногдол  ашиг болгон хуваарилж байна. Иргэдэд ногдол ашиг хуваарилахдаа бэлэн мөнгөөр эсвэл үнэт цаас гэсэн хоёр хэлбэрээр л олгох хуулийн зохицуулалт бий. Олон жилийн турш амьгүй байсан иргэдийн хувьцаа одоо л “амь” орж байна. Иймд иргэд ногдол ашгаа хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт болгон ашиглаасай.

Шинэ мэдээ