Төсвийн орлого одоогоор 202.7 тэрбум төгрөгөөр дутуу байна

Төсвийн орлого өмнөх онтой харьцуулахад одоогоор 202.7 тэрбум төгрөгөөр дутуу байна. Шинэ төрлийн "коронавирус"-ээс үүдсэн нөхцөл байдал цаашид үргэлжилбэл төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр дутуу орж ирэх төлөвтэй байгааг Сангийн сайд мэдээллээ.

Мөн нүүрс, газрын тосны экспортын асуудлаар БНХАУ-ын талтай сайн ойлголцох ёстой гэсэн байр суурьтай байна. "Төсвийн дутагдлын тухайд одоогоор тодотгол хийхгүй. Нөхцөл байдалд уялдуулан зарцуулалт хийх боломжтой"-г онцолсон юм.

2020 онд Монгол Улс төсвийн орлого зарлагаа өмнө нь байгаагүй хэмжээнд хүргэж тэлсэн бөгөөд төсвийн алдагдлыг хоёр их наяд төгрөг байхаар батлаад байгаа юм. Мөн цагаан будаа, элчин чихэр, ургамлын тос зэрэг өргөн хэрэглээний хүнсний барааны хил дээр төлөгддөг татварын хугацааг хоёр сараар сунгах, УИХ-ын чуулган эхлэхээр зургаадугаар сар хүртэл чөлөөлөх хуулийн төсөл санаачлахаар болжээ.

Шинэ мэдээ