Дональд Трамп: БНХАУ-тай худалдааны томоохон хэлэлцээр байгуулахад тун ойртлоо

"БНХАУ-тай худалдааны эхний шатны хэлэлцээр байгуулахад тун ойртсон" гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ.

Энэ нь 12 дугаар сарын 15-наас БНХАУ-ын 160 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүний импортын тарифыг нэмэх шийдвэр хэрэгжихээс сэргийлсэн алхам болж байна. АНУ-ын Засгийн газрын худалдааны зөвлөхүүд пүрэв гарагт Дональд Трампт бараалхаж, хэлэлцээрийн баримт бичгийг Ерөнхийлөгчид өргөн барьжээ.

Ерөнхийлөгч хэлэлцээрийн нөхцөлүүдийг эхний байдлаар хүлээн зөвшөөрсөн гэж эх сурвалж мэдээлж байна. Одоогоор БНХАУ-ын импортын бараа, бүтээгдэхүүнд одоо хэрэгжиж байгаа тарифуудыг бууруулах боломжит хувилбаруудыг хэлэлцэж байгаа юм байна. Эхний шатны хэлэлцээрт БНХАУ АНУ-аас импортлох хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх асуудал багтжээ.

Эх сурвалж: Bloomberg.mn