Төртэй харилцах хороо

ЧИГ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ:

  • Нийслэл эдийн засгийн хөгжлийг дэмжих чиглэлээр төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх;
  • Засгийн газраас явуулж буй эдийн засаг, нийгмийн бодлого, шийдвэр, хууль тогтоомжийг бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашигт нийцүүлэн боловсронгуй болгох чиглэлээр Улаанбаатар хотын хэмжээнд нийслэлийн захиргааны байгууллагуудтай шууд харилцах замаар бизнес эрхлэгчидын саналыг тусгуулах;
  • Гишүүдийнхээ болон гадаад дотоодын бизнес эрхлэгчидийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, санхүүгийн үйлчилгээний салбарын эдийн засагт үзүүлж буй ач холбогдлыг бодитойгоор таниулан өрсөлдөх чадвар, ажлын байрыг нэмэгдүүлэх;
  • Мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах хамтын ажиллагааны зохистой арга хэлбэрийг сонгож, түншлэлийг хөгжүүлэх, зохион байгуулах;
  • Улаанбаатар хотын хөгжлийн хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр нийслэлийн захиргааны байгууллага болон “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-тай хамтран ажиллах, санамж бичиг байгуулах ажлыг санаачлан зохион байгуулах;
  • Танхимын гишүүд, хороод болон мэргэжлийн холбоодоос хөрөнгө оруулалтын болон бизнесийн орчныг сайжруулах, тогтворжуулах, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, төрийн болон нийслэлийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа, төсвийн ил тод байдал болон хариуцлагыг сайжруулах талаар гаргасан санал, хүсэлтийг судлан нэгтгэж, нийслэлийн захиргааны байгууллага болон Үндэсний танхимд хүргэх  ажлыг зохион байгуулах;
  • Монгол Улсын нэр хүнд, бизнесийн таатай орчныг олон улсын зах зээл дээр сурталчилах, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай тогтвортой орчин бүрдүүлэхэд чиглэсэн төрийн болон нийслэлийн засаг захиргааны бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  • Бизнесийн орчин, зах зээлийн мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээлэл солилцох;
  • Гадаад, дотоодын эрдэм шинжилгээ, бизнесийн байгууллагуудтай судалгаа, эрдэм шинжилгээ, онол, практикийн хурал, зөвлөгөөн зохион байгуулах, зөвлөх солилцлох, урьж ажиллуулах;
  • Зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэн бэлтгэх хууль эрх зүй, эдийн засгийн орчныг бүрдүүлэхэд мэргэжлийн боловсролын байгууллага хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг дэмжих, хамтран ажиллах;