Бизнес хөгжлийн хороо

ЧИГ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ:

  • Бизнесийн таатай, тогтвортой орчин бүрдүүлэх чиглэлээр санаачилга гарган ажиллаж, үүнд чиглэсэн төрийн бодлого, шийдвэрийг тодорхойлох, боловсронгуй болгох асуудлаар санал, дүгнэлт гаргах, бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд оролцох, дэмжлэг үзүүлэх, сурталчилах;
  • Гадаад худалдаа, экспорт, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, нийслэлийн бизнесийн чадамжийг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх;
  • Бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор төрөл бүрийн сан байгуулан ажиллуулах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, зохион байгуулах;
  • Гадаад улсын нийслэл хотууд болон байгууллага хоорондын олон улсын худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх;
  • Бизнесийн орчинг судалж зах зээлийн мэдээллийн сан бүрдүүлэх;
  • Гадаад улсын түншүүдтэй ажил хэргийн харилцаа холбоо тогтооход бизнес эрхэлэгчидэд дэмжлэг үзүүлэх;
  • Дэлхийн зах зээл дээр Монгол улсын нэр хүндийг өсгөж, бизнесийн таатай орчныг бий болгоход нөлөөлөх;
  • Байгаль орчинд халгүй цэвэр үйлдвэрлэл, үйлчилгээ нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх, энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр гадаад, дотоодын болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх;