Зорилго, зорилт

  • Нийслэл хотын эдийн засгийн хөгжлийг дэмжих чиглэлээр төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх;
  • Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд Нийслэлийн засаг захиргааны байгууллагатай шууд харилцах замаар бизнес эрхлэгчдийн саналыг УИХ, Засгийн газраас явуулж буй эдийн засаг, нийгмийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг бизнес эрхлэгчдийн  нийтлэг эрх ашигт нийцүүлэн боловсронгуй болгоход тусгуулах;
  • Хөрөнгө оруулалт, бизнесийн таатай, тогтвортой орчин бүрдүүлэхэд санаачлага гарган ажиллаж, үүнд чиглэсэн төрийн болон нийслэлийн засаг захиргааны бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, гадаад дотоодод сурталчилах замаар Улаанбаатар хотыг зүүн хойд Азийн бүсийн санхүүгийн томоохон төв болгон хөгжүүлэх;
  • Гишүүдийнхээ болон гадаад дотоодын бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхолыг төлөөлөх;
  • Танхимын үндсэн зорилгыг хэрэгжүүлэх талаар санал, санаачилга гаргах бодит ажил хэрэг болгох зорилгоор УЗ-ийн гишүүд салбар хороодод хуваарилж ажиллана. Бизнесийн төсөл боловсруулах хэрэгжүүлэх шаардлага гарсан тохиолдолд Хороод хамтран ажлын хэсэг, түр хороо болох замаар зохион байгууллалтын нэгдэлд орж шуурхай ажиллах юм. Ажлын уялдаа холбоог хангах үүднээс бусад Хороод, Хяналтын зөвлөл болон Танхимын ажлын албатай хамтран ажиллаж мэдээлэл солилцоно. Олон улсын үзэсгэлэн, яармаг, түүнтэй адилтгах бусад арга хэмжээнд нийслэл хотоо төлөөлөн оролцох, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулах, олон улсын болон дотоодын төрөлжсөн үзэсгэлэн яармаг  зохион байгуулах ажлыг хийнэ.
  • Гадаадын нийслэл болон бусад хотуудын худалдаа, эдийн засаг бизнесийг дэмжих байгууллагатай харилцаа холбоо тогтоон, олон улсын болон хамтарсан худалдаа аж үйлдвэрийн танхим, түүнчилэн бүс нутгийн худалдаа, үйлдвэрлэлийг дэмжих байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, олон талт үйл ажиллагааг хамтран явуулна.
  • Хороод 6 сар тутамд хэрэгжүүлэх зорилт, арга зам, үр дүн, шаардагдах хөрөнгө, хүний нөөцийн асуудлыг тусгасан үйл ажиллагааны төлөвлөгөө батлан ажиллах бөгөөд төлөвлөгөөний дагуу ажиллаж буй ажил болон төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнгээ Удирдах зөвлөлийн хуралд хагас жил тутамд тайлагнана.