БНХАУ бодлогоор эдийн засгаа дэмжих шаардлага нэмэгдэж байна

~Дэлхийн эдийн засгийн эрсдэл нэмэгдэхтэй зэрэгцээд БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашрал гүнзгийрч байна. Өөрөөр хэлбэл Засгийн газрын бодлогоор эдийн засгаа дэмжих шаардлага нэмэгдэж байгаа ажээ.

БНХАУ-ын аж үйлдвэрийн гарц наймдугаар сард 4.4 хувиар өсжээ. Энэ нь сарын дүнгээр 2002 оноос хойших хамгийн бага өсөлтөд тооцогдож байна.Мөн хөрөнгө оруулалтын өсөлт энэ оны эхний найман сард 5.5 хувь болж саарчээ. Хувийн салбарын хөрөнгө оруулалт Засгийн газрын хөрөнгө оруулалтаас зургаа дахь сардаа бага дүнтэй гарсан байна. БНХАУ-ын бодлого төлөвлөгчид эдийн засгаа хангалттай дэмжих арга хэмжээ авахгүй байна гэсэн шүүмжлэлд өртөж ирсэн юм.

Тус улс АНУ-д экспортлох бараа, бүтээгдэхүүний өндөр тариф болон одоо газрын тосны үнэ нэмэгдэж байгаатай холбоотой эдийн засгийн бүтцийн эрсдэлүүдтэй тулгараад байна. Энэ бүгдээс хамаарч БНХАУ-ын Төв банк мягмар гарагт бодлогын хүүгээ хасах магадлалтай гэж “Nomura International”-ийн шинжээчид илэрхийллээ.

Шинэ мэдээ