Ц.МЯНГАНБАЯР: Намайг үхүүлэх сонирхолтой хүмүүс байх шиг байна

  •  
  •  
  •  

Засгийн газрын уржигдрын хуралдаанаар нийт 19 компанийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан. Үүний дотор Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж буй " Монгол газар "компанийн эзэмшиж байсан нийт 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан юм. Дээрх мэдээллийн дараа Ц.Мянганбаярыг “Новотел” зочид буудалд ухаан алдаж унасан. П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал нь тааруу байгаа гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Түүний биеийн байдал ямар байгаа талаар холбогдож уулзсан юм. Түүнтэй “MN” тауэрын байранд уулзаж цөөн асуултад хариулт авлаа.

- Сайхан намаржиж байна уу. Таны бие тааруу, эмнэлэгт хэвтчихсэн байна гээд л өчигдөр сошиал орчинд бөөн шуугиан болсон. Тэгсэн та зүгээр явж байна шүү дээ?

-Өчигдрөөс хойш олон хүн над руу залгаж байна. Чамайг цус харваад эмнэлэгт очсон гэсэн зүгээр юм уу гээд л асуугаад байгаа. Одоо ч гэсэн миний утас тасралтгүй дуугарч, ах дүү, найз нөхөд залгаж миний биеийн байдлыг асуусаар байна. Яагаад тийм худлаа мэдээлэл зохион байгуулалттай гарсныг мэдэхгүй байна. Намайг үхүүлэх сонирхолтой хүмүүс байх шиг байна. Миний бие зүгээр байгаа шүү.

-Таны эзэмшилд байдаг 13 компанийн уул уурхайн ашиглалтын зөвшөөрлийг цуцалчихлаа. Үүнд та ямар тайлбар өгөх вэ. Баялаг бүтээж байгаа цөөн хэдэн бизнесмэнээ төр засаг шахаж хавчиж байна гэж шүүмжлэх хүмүүс ч байна?

-Баялаг бүтээж байгаа энэ тэрдээ гол нь биш. УИХ-ын сонгуулийн шоу одооноос эхэлж байна гэж хүлээн авч байна. Засгийн газар уул уурхайн лицензийг хураагаад авч болно. Гэхдээ би ашиглалтын лицензийг хууль журмын дагуу Засгийн газрын харьяа агентлагийн зөвшөөрлөөр авсан. Тэгэхээр эрх цуцлагдсан бол нөхөн олговор олгох асуудал яригдана шүү дээ. Үүнийгээ Засгийн газар мэдэж шийдвэр гаргасан байлгүй дээ.

-Та Засгийн газрын шийдвэрийг шүүхэд өгөх үү?

-Ирэх долоо хоногоос хоёулаа дахин уулзаж, өрнөж байгаа асуудлын талаар дэлгэрэнгүй ярилцлага өгч болно биз дээ. Тэр болтол асуудал нэлээн тодорхой болох байх. Утсаар холбогдож байгаад уулзъя гэв. Тэрбээр ийнхүү тодруулга өгөөд машиндаа суугаад явсан юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

Шинэ мэдээ