Барилга, их засварын ажилд 391.1 тэрбум төгрөг зарцуулжээ

Он гарснаар улсын хэмжээнд 391.1 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил өрнөснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тус газраас  энэхүү тооцооллыг гаргахдаа барилга байшин барих болон инженерийн зориулалтаар зам, гүүр, далан зэрэг инженерийн бусад байгууламжийг барих хэлбэрээр үндсэн хөрөнгийг бий болгох, шинэчлэх, засварлах, өргөтгөхөд чиглэсэн үйл ажиллагааг хамруулдаг юм.

Энэ хугацаанд барилгын бүтээн байгуулалтын хэмжээ нь мөнгөн дүнгээр тооцвол өнгөрсөн оны мөн үеэс 55.1 тэрбум төгрөгөөр өссөн байна. Барилга угсралт, их засварын ажлын 24.5 хувийг орон сууцны барилга, 71.0 хувийг орон сууцны бус барилга, 3.7 хувийг инженерийн барилга, байгууламж, 0.8 хувийг их засварын ажил эзэлжээ.

Шинэ мэдээ