"Рио Тинто"-гийн Монголыг хариуцсан хоёр дахь захирал ажлаа өгнө

Рио Тинто дахь Монголыг хариуцсан анхны захирлаар С.Мөнхсүх, хоёр дахь захирлаар Д.Мөнхтүшиг ажилласан юм.

Д.Мөнхтүшиг 2018 оны нэгдүгээр сард уг албан тушаалд томилогдсон. Энэ сард гэрээний хугацаа нь дуусжээ. Гэвч хувийн шалтгаанаар гэрээгээ сунгаж ажиллах боломжгүй гэсэн байна. 

Рио Тинто групп манай улсад “Оюу толгой”-гоос гадна уул уурхайн хэд хэдэн тусгай зөвшөөрөл эзэмшдэг юм.

Мөн Д.Мөнхтүшиг захирлын удирдлагад монгол залуусаас бүрдсэн, мэдээллийн технологийн томоохон баг Улаанбаатарт ажилладаг байна.