БНХАУ-ын ДНБ 6.4 хувиар өсөж урьдчилсан таамаглалыг давжээ

БНХАУ-ын эдийн засгийн 2019 оны эхний улирлын өсөлт мэргэжилтнүүдийн урьдчилсан таамаглалыг давжээ. Энэ тухай лхагва гарагт гаргасан тайланд дурдсан байна.

Тус улсын эдийн засгийн эхний улирлын /1-3 сар/ өсөлт 6.4 хувьд хүрчээ. Харин “Reuters” агентлагийн явуулсан санал асуулгын дүнд урьдчилсан таамагласнаар 6.3 хувиар өсөх төлөвтэй байсан аж.

Бээжин удааширч буй эдийн засгаа сэргээхийн тулд татварыг багасгах, үнийг нэмэгдүүлэхгүй байх бодлогыг баримталсан байна.

БНХАУ-д жижиглэн худалдааны борлуулалт өмнөх жилтэй харьцуулахад 8.7 хувиар өсөж, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт 6.3 хувиар нэмэгдсэн тухай тайланд дурджээ. Түүнчлэн тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 21.343 их наяд юаньд хүрсэн байна.

БНХАУ-н эрх баригчид цаашдаа экспортод чиглэсэн эдийн засгийн өсөлтөөс зайлсхийж, дотоодын хэрэглээнд илүү анхааран ажиллахаар төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: BBC, Reuters

Шинэ мэдээ