1 ширхэг жинсэн өмд угаахад 3000 литр ус хэрэглэдэг

БНСУ-ын жижиг дунд үйлдвэрлэгчдийн зүгээс жинсэн өмд угаах үйлдвэрүүд сүүлийн 10 жилийн хугацаанд 40-өөр буурсан нь нийт адил төрлийн үйлдвэрийн тал хувийг эзэлж байгааг мэдэгджээ.

Учир нь уг үйлдвэрүүд нь маш их ус хэрэглэхээс гадна химийн хортой бодис, цахилгааны зардал их хэрэглэдэгээрээ эдийн засгийн ашиггүй гэж тооцсон байна. 

Хамгийн энгийнээр хэлэхэд 1 ширхэг жинсэн өмд угаахад 3000 литр ус хэрэглэхээс гадна будах болон бусад ажиллагаа орсон тохиолдолд бүр 7000 литр ус хэрэглэх шаардлага гардаг ажээ.

Түүнээс гадна угаасан усны хаягдал нь дахин ашиглах боломжгүй асар их химийн хортой бодис ялгардагаас гадна борлуулалтын үнэ нь гаргасан зардлаа нөхдөггүй болох нь ийнхүү үйлдвэрийн тоо цөөрөхөд нөлөөлсөн гэж үзжээ.

Шинэ мэдээ