“Эрдэнэтийн ДЦС”-ын хүчин чадлыг 35 МВт-аар өргөтгөнө

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Монгол Улсын Засгийн газарт БНХАУ-ын Засгийн газраас олгож буй 1,0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн хүрээнд хэрэгжиж буй “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц”- ын суурилагдсан хүчин чадлыг 35 МВт-аар өргөтгөх төслийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх компаний удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Уг өргөтгөлийг хийснээр суурилагдсан хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг 3 дахин өсгөх, цахилгааны өөрийн өртгийг 65,04 төгрөгөөр бууруулах боломжтой.
Төсөл хэрэгжихэд Эрдэнэтийн дулааны цахилгаан станц нь 71 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай, 67МВт хүртэл ачаалал авдаг, 3-4 МВт-ын нөөц чадалтай дулааны цахилгаан станц болох юм.

Шинэ мэдээ